2014.11.14
МАЧХолбооны Увс аймгийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн боллоо
МАЧХолбооны Увс аймгийн аймаг, сумын салбарын тэргүүнүүд удирдах ажилтнууд оролцсон зөвөлгөөн энэ сарын 6,7-нд боллоо.
Зөвөлгөөнөөр ахмадуудын аж амьдрал, тэтгэвэр, тэтгэмжийн хүртээмжтэй байдал, тэтгэврийн зээл, зээлийн хүүг бууруулах, хүүгүй болгох, ахмадуудыг аливаа асуудал дээр ялгаварлан гадуурхахүй байх, ахмадууд нэгдмэл байх, зэрэг асуудлуудаар ярилцаж, уг зөвөлгөөнөөр хэлэлцэж ярьсан асуудлуудыг сум баг, аймаг хорооны ахмадуудад мэдээлэл хүргэхээр боллоо. Мөн Улаангом хотын ахмадуудтай уулзалт хийж тэдний хүсэж сонирхож байгаа асуудал бүрт хариулт өгч дэлгэрэнгүй ярилцлаа.