Увс аймаг ОХУ-аас цахилгаан авахгүй
Эрчим хүчний сайд М.Сономпил Увс аймагт , ажиллаж Малчин-Тэсийн 35 кВ-ын, 115 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд өртөөний ажлыг хүлээн авчээ.
Малчин сумаас Хар тэрмис хүртэж 51 км, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний хамт шинээр баригдаж өнгөрсөн оны, аравдугаар сарын 24-нд ашиглалтад орсон юм. Увсын Засаг дарга “Малчин-Тэсийн 35 кВ-ын 115км, Малчин-Хар тэрмэсийн 10кВ-ын 51км, шугам шинэчлэх, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхийг судалж шийдвэрлэнэ” хэмээн “Ажилтай орлоготой монгол хүн”хөтөлбөртөө тусгасан нь ийнхүү хэрэгжлээ.
Тэс сум ОХУ-ын Ошно суурингаар дамжуулан цахилгаан эрчим хүчээ авдаг байсан бол эрчим хүчний төв эх үүсвэрт холбосноор орон нутгийн хэрэглэгчид эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боллоо.