МУ-ын стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход Европын Холбоо дэмжлэг үзүүлнэ
Монголын хүнсчдийн холбоо
2014.11.13

МУ-ын стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход Европын Холбоо дэмжлэг үзүүлнэ

Хүнсний хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг импортоор хангадаг манай улсын хувьд хүнсий аюулгүй байдал чухал асуудал.

Гэтэл өнөөдрийн мөрдөгдөж байгаа стандартууд чөлөөт зах зээлийн тогтолцоотой манай улсад хоцрогдсон гэдгийг европын холбооны хүнсний аюулгүй байдлыг чадавхижуулах багийнхан нотлож байна. Хүнсний аюулгүй байдлын асуудал үүгээр дуусахгүй.

Тодруулбал дотоодын хүнсний аюулгүй байдлыг хангах дээр ч асуудалтай байгааг европын холбооны МУ-ын стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгох төслийн удирдагч Де Пау Хенк хэлж байгаа юм.

Хүнснийхээ гол хэрэгцээг мал аж ахуй газар тариалангийн салбараас бий болгодог манай улсад энэ салбарыг чадавхижуулахын тулд технологийн шинэчлэл бага ч болов хийгдэж байгааг дотоодын хүнсний салбарынхан хэлж байна. Гэхдээ шинэчилж шийдэх асуудал олон байгааг ч мөн учирлаж байгаа юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангах дээр үйлдвэрлэлийн шат дамжлагаас гадна бодолцох чухал асуудал нь тээвэр логистик хадгалалт хамгаалалтын асуудал байдаг. Энэ асуудал ч манай улсад сул байгааг гадны мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс цаашид олон улсын стандартад нийцсэн хүнсний аюулгүй байдлыг хангах стандарттай болгохоор гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа юм байна.