Д.Ганбат гишүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзнэ үү
2014.11.07

Д.Ганбат: Монгол банк сайн ажиллаж байгаа

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэй хуралдав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Ганбат саналаа хэлсэн. Тэрбээр "Бид энд юмыг болохгүй байна гэхээр сонсож байгаа хүмүүс нээрээ тийм юм болов уу гэж ойлгохоор байна. Гэхдээ яг амьдрал дээр тийм биш байна. Санхүүгийн сахилга бат гэдгийг Монголчууд бид нийтээрээ сурах ёстой юм шиг байгаа юм. Найман хувийн хүүтэй зээлийн бодлогын үр дүнд  олон хүн орон сууцанд орлоо шүү дээ. Идэж уухаа багасгаж, хүмүүс баар, ресторанд дүүргэхээ больсон байна энэ муу зүйл биш. Мэдээж нөхцөл байдал гадаад, дотоод хүчин зүйлсээс болж байгаа. Бидэнд сайхан үе байсан. Тэр үед буруу бодлого явуулсан. Халамж гэдэг нэрээр мөнгөө зүгээр тараачихсан. Үүний үйл лайг бид өнөөдөр үүрч байна шүү дээ...Монгол банкны бодлого зөв яваа гэж би үзэж байна" гэв.