Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин
2014.11.07
Европын холбооны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хууль зүйн яаманд зочиллоо
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ханс Дитмар Швайсгутыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Европын холбооны 23 орны Элчин сайд болон дипломат төлөөлөгчийн газруудын Дэд тэргүүн нарын түвшинд төлөөлөл оролцлоо. Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж харилцан ярилцахын зэрэгцээ Монгол Улс, Европын холбоо хоорондын эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын боломж бололцооны талаар санал солилцов.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС