Х.Тэмүүжингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзнэ үү
2014.11.05

Х.Тэмүүжин: Энэ "Ан цав" АН итгэж байгаа иргэдийн итгэлийг битгий цуулчихаасай

УИХ-ын чуулгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Асуудалтай холбогдуулан гишүүд тус бүрдээ байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Надад гурван харамсалтай зүйл байна" гэсэн юм.

Тэрбээр "Нэгдэх харамсал нь УИХ-д сууж байгаа 76 улстөрчийн дунд Монгол улсын хөгжил, эрсдэлийг багасгах бодлогын тухай үндэслэлтэй, тооцоотой, нотолгоотой хэлэлцүүлэг өрнөсөнгүй хоёр жил боллоо.  Ний нуугүй хэлэхэд нэг нэгнийхээ улыг шагайж, сандал суудлыг хэрүүл хийгээд, бөөнөөрөө ирж суудаг, жаахан өөрчилье, болгьё гээд хэлэлцүүлэг хийхээр ярьж хэлэх хүнгүй болдог. Ирэх хоёр жил ийм биш байгаарай. Хэрэлдэж, хэмлэлдэг болгонд хожигдол нь нь бидэнд, хожил нь гадна талд байна. Монгол улс аль ч талдаа эмзэг байна. Аюулгүй байдал талдаа ч, эдийн засаг талдаа ч...

Хоёр дахь харамсал нь. Ажил ярих болов уу гэхээр л ..ах эгчээ ажилд оруулчих юмсан..ам нь нээгдэх болгондоо ахиухан төсөвтэй тендер байна уу гэж ярьж орж ирдэг хүмүүс хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр гарч, жүжиг тавьж байгаад харамсалтай байна.

Гурав дахь харамсал нь. Би цөөнхийг шүүмжилмээргүй байна. Эдний хэлж байгаа үнэн. Засгаа унагаж байгаа нь олонхийн асуудал. Энэ цав АН-ыг битгий цуулчхаасай. АН итгэж байгаа олон иргэдийн итгэлийг битгий цуулчхаасай..бид дараа нь ямар нүүрээрээ үүнийг хийнэ гэж иргэд дээр очих юм бэ..