2014.10.09

Ц.Жадамбаа: Шуудангийн харилцаа байгаа үед марк хэрэглээнээс гарахгүй

Шуудангаар илгээсэн илгээмжийн төлбөрийг төлсөн эсэхийг нотлох шаардлагын улмаас Их Британи улс 1840 онд анхны маркийг гаргаж, нэвтрүүлсэн түүхтэй аж.

Харин Монгол марк бий болоод өдгөө 90 дэх жилтэйгээ золгож, манай шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Тэртээх 1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк худалдаанд гарчээ.

Монгол маркийн газрын дарга Д.Ганболдын хэлж буйгаар хамгийн сүүлд хөрш хоёр орны тэргүүн ирсэнтэй холбогдуулан “Путин, Си Зиньпин” гэсэн маркийг хэвлэжээ.

Мөн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг ОХУ-тай хамтран хэвлэсэн гэнэ. Марк нь ихэвчлэн энэ мэт түүхэн ач холбогдолтойгоор хэвлэгддэг аж.

Энэ үеэр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа “Харилцаа холбооны салбар маань технологоо дагаад хөгжсөн учраас хүмүүс өдөр тутамдаа захиа явуулдаг харилцааны хэлбэр багассанаас болоод маркад тодорхой цаг үед уналт гэдэг зүйл ажилагддаг байсан. Хэдий шуудан дээр тийм зүйл байсан ч марканд зогсолт байгаагүй. Тухайн жилийн онцлог үйл явдлаар сэдэвчилсэн маш олон маркыг хийж байсан. Энэ бол тасралтгүй үргэлжилж байсан гэсэн үг. Одоо бол цаашдаа шуудангийн харилцаа байгаа үед марк хэрэглэгдсээр байх болно” гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.