Төрийн байгууллагууд цахим дэлгүүртэй болох нь
3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Төрийн байгууллагууд цахим дэлгүүртэй болно гэсэн мэдээлэл яваад байх юм. Цахим дэлгүүр гэж юуг хэлээд байна вэ?
-Төрийн байгууллагууд ус, бичгийн цаас, шатахуун гээд урсгал зардлаар хийгддэг бүтээгдэхүүнүүдээ хэн нэг хүнээс өөр өөр үнээр авдгийг болиулах ажил л даа.
Цахим дэлгүүртэй болчихоор нэгээс гурван жилийн гэрээ хийсэн компаниудаас л бүтээгдэхүүнээ авна гэсэн үг. Төлбөр тооцоо нь ч онлайнаар хийгдэнэ. Ямар компаниас хэчнээн төгрөгөөр хэдэн бүтээгдэхүүн авсан нь олонд ил болох юм.
Цахим дэлгүүрийн төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Судалгааны ажлаа эхэлсэн. Гүржид бол ийм цахим дэлгүүр ажиллаад эхэлчихсэн.
Бэлэн туршлагатай гэдэг утгаараа Гүржийн худалдан авах ажиллагааны дарга манай төсөл дээр олон улсын экспертээр ажиллаж байгаа.
-Тэгэхээр цахим худалдан авалтыгхэзээнээс хийж эхэлнэ гэсэн үг вэ?
-Цахим худалдан авалтыг явуулаад хоёр жил болж байна. Ирэх жилээс цахим гэрээ, дараа жилээс нь цахим төлбөр тооцоо хийдэг болчих болов уу.
-Тендерг оролцож байгаа компаниуд бичиг цаас бэлдэх гэж бөөн юм болдог. Тендерийн явц цахим руу шилжиж байгаа гэсэн. Компаниудад тулгардаг бэрхшээл бүрэн шийдэгдэж чадсан уу?
-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө худалдан авах үйл ажиллагааг зуун хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн байгаа л даа. Одоогоор агентлаг цахимаар явуулдаг болчихсон.
Тендерт орж байгаа аж ахуйн нэгжүүд өмнө нь эх хувь, хуулбар хувь гээд гурван боодол юм бэлддэг байсан. Заримдаа бүр алимны хайрцгаар дүүрэн юм ирүүлдэг байлаа. Одоо бол тендерийнхээ материалыг хаанаас ч онлайнаар илгээж болно.
Өнгөрсөн жил гэхэд л зөвхөн цаасан дээр 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.
Лавлагааг гэхэд л цахимаар авч эхэллээ.
Татвар, нийгмийн даатгалын газраас цахимаар мэдээлэл авч байна. Долоон банктай гэрээ хийж тендерийн баталгаа, лавлагааг цахимаар авч байгаа.
-Интернэтээр материалаа явуулчихаар нээгээд үзчих болов уу гэсэн болгоомжпол компаниудад гарч магадгүй юм байна. Компаниудын явуулсан материал интернэт орчинд хэр хамгаалалттай байдаг юм бол?
-Харин тийм хандлага байх шиг байна. Аж ахуйн нэгжүүд тендерийн материалаа цагийг нь тулгаж явуулснаас болж хугацаандаа ирж амжихгүй асуудал гарч байгаа.
Орон нутгаас цагийг нь тулгаж явуулахаар интернэтийн хурдаас болж хугацаандаа ирж чадахгүй асуудал гарч байна. Хэн нэг хүн хугацаанаас нь өмнө нээгээд харчих вий гэсэн болгоомжлолоор цагийг нь тулгадаг шиг байгаа юм. Бид серверээ үндэсний дата төв рүү нүүлгэсэн. Тийшээ зөвхөн нууцлалын зэрэглэлээр л нэвтэрнэ.
Аль компаниас хэн гэдэг хүн, хэдэн цаг хэдэн минутанд хандсан зэргийг цаг минутаар нь гаргаж ирж байгаа учраас эргэлзэх зүйл байхгүй. Компаниуд материалаа илгээнгүүт систем нь өөрөө хүн уншигдахгүй хэлбэрт шилжүүлнэ. Тендер нээх үед мөн л өөрөө уншигдах хэлбэрт шилжиж байгаа.
Нэг зүйлийг онцлоход манай газар тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн материалуудыг вэб хуудсан дээрээ бүрэн эхээр нь тавьдаг болсон, Бас хяналтын төсөв гэж нууц юм байсныг хувийн нууцлалын кодоо авсан аж ахуйн нэгжүүдэд ил болгоод байгаа, Компаниудад өөр ч давуу талууд бий.
Зарласан тендерийн материалыг үнэгүй үзэж сонирхоод боломж нөхцөлдөө таарсан ажлууддаа 50 мянган төгрөг төлөөд л орж байгаа. Өмнө нь орох, орохгүй ялгаагүй 100-300 мянган төгрөг төлж материалаа авдаг байсан юм.
Тендерт оролцохгүй бол 300 мянган төгрөг алдагдал болоод өнгөрдөг байсан. Харин одоо 50 мянган төгрөг төлөөд арван багц тендерийн арвууланд нь ч орж болно.
-Цахим руу бүрэн шилжээгүй болохоор асуудал гарч байгаа байх. Компаниудад төвөгтэй ажил гэвэл юу байна?
-Цахим гарын үсэг нэвтэрч амжаагүй учраас аж ахуйн нэгжүүд материалаа скайнердаж оруулж байна. "Цахим-2" төслөөрөө энэ асуудлыг шийдчихсэн. Хэрэгжээд эхлэнгүүт скайнердаж оруулдаг асуудал алга болно.
-Тендер шалгаруулж байгаа үнэлгээний хорооныхон руу хандсан хардлага нэлээд байдаг. Үнэлгээний хороо үнэлгээгээ шударга хийж байгаа эсэхийг мэдэх боломжтой юу?
-Тендерт шалгарсан компанийн материалыг ил тод тавьчихаж байгаа болохоор тухайн тендерт оролцсон компаниуд өөрсдийнхөө материалтай харьцуулаад харчихаж болно. Бас энэ жилээс үнэлгээний хороог санамсаргүй сонголтоор сонгож байгаа.
Жишээ нь, далаад төрийн бус байгууллагаас гурван зуугаад хүнийг санал болгосон байлаа гэхэд тэр хүмүүсээс нь санаандгүйгээр сонгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн, ямар ажпыг үнэлэхээ мэдэхгүйгээр орж ирнэ гэсэн үг. Үнэлгээний хороонд яам, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтажбайгаа.
Өмнө нь төрийн бус байгууллагын төлөөлөл гэж байгаагүй. Төрийн бус байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналтын үүрэг гүйцэтгэх юм. Ингэснийх нь төлөө тэдэнд тодорхой хэмжээний урамшуулал олгож байгаа.
-Та түрүүн компаниуд материалаа дутуу ирүүлээд байна гэж байсан. Компаниудад очиж байгаа мэдээлэл хангалттай биш учраас ийм асуудал гараад байна уу?
-Хангалттай мэдээлэл очиж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд материалаа сайн хянаж байж явуулах ёстой. Манай дээр хоёр, дөрөв дэх өдөр 15.00 цагаас сургалт явж байгаа.
Тэр сургалтад суувал хангалттай мэдээлэл авах боломжтой. Бас манай газар дээр нэг цонхны үйлчилгээ үзүүлээд эхэлсэн. Эндээс бүх мэдээллээ авах боломж бүрдсэн.
-Тендерт оролцож байгаа компаниудын алиных нь ч материал тэнцэхгүй тохиолдол гарах уу?
-Гарна Ийм үед тендерийг зарлахаас өөр арга арна. Ийм үед тендерийг дахин зарлахаас өөр арга байдаггүй. Хоёр зарлаад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд гурав дахь удаад нь шууд гэрээ байгуулдаг. Тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдээс хамгийн сайн шаардлага хангасан тендерийг шалгаруулдаг юм.
-Энэ жил томоохон бүтээн байгуулалтын тендерийн гүйцэтгэгч компаниуд шалгарсан уу?
-Хэд хэдэн дэд станцын гүйцэтгэгчийг шалгарууллаа. Барилга хот байгуулалтын яамны чиглэлээр 21 аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчид тодорсон. Сургууль, цэцэрлэгийн ажил их байна.
220-928 хүүхдийн гурван сургууль, 100-150 ортой есөн цэцэрлэгийн гүйцэтгэгчийг сонгосон. Яг одоогийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байна даа. Нийт ажлынхаа 70 гаруй хувийг нугалчихаад байгаа.