2014.10.08

Ц.Жадамбаа: Телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах зах зээл бизнес эрхлэгчдэд нээлттэй

Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын Дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

Дотоодын зургаан компани өргөн нэвтрүүлгийг дамжуулах сэт-топ боксын баталгаажилтыг аваад байна. Энэ тоо цаашдаа ихсэх үү ?

Өнөөдрийн мөрдөж байгаа баталсан журмаараа бол ямар нэгэн байдлаар тоог хязгаарлах зохицуулалт ороогүй. Харин DVBD-2 стандартын баталгаажилтыг хийгээд импортоор оруулж байгаа бүх л сэт-топ боксыг зах зээлд нэвтрүүлэх боломжийг нь олгосон. Ингээд зах зээлийг нь нээснээр тухайн улс орон тоон систем рүү шилжихэд одоогийн байдлаар хослуулж цацаж байгаа.

Хосолсон гэдэг нь 7-р сарын 31-ээс эхлэн Монгол улс тоон болон анологи хоёроор зэрэг цацаж байгаа юм. Тоон системийг хүлээж авдаг зурагттай бол шууд антенаа залгаад үзэх боломжтой, харин эт-топ боксыг авсан хэрэглэгчдийн хувьд шууд залгаад үзээд эхэлсэн.

Харин таны хэлсэн 170 мянга гаруй өрх маань 2016 оны 1-р сарын 1-ыг хүртэлх хугацаанд сэт-топ боксыг зах худалдан авах ёстой. Үүнийг яагаад хугацаа заадаг вэ гэхээр тухайн улс орны амжиргааны түвшингээс хамаарч иргэдэд худалдан авах боломжийг нь хангадаг юм.

Үнийн хувьд ямар байхаар зохицуулалт яригдаж байгаа вэ ?

Сэт-топ бокс маань тухайн стандарт шаардлагыг хангаж байгаа ч компаниуд 3-4 үнийн санал оруулж ирж байна. Яагаад гэвэл төхөөрөмжүүдийн нэмэлтээс шалтгаалаад үнийн хувьд өөр байгаа юм. Одоогийн байдлаар баталгаажилт хийлгэсэн аж ахуй нэгжийн оруулж ирсэн төхөөрөмжийн хувьд 25-70 мянган төгрөгийн хэлбэлзэлтэй байна.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү