Шилдэг эссэ бичлэгийн эзэд шагналаа гардан авлаа
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүүгийн санаачлагаар тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 15 сургуулийн 164 сурагчид бүтээлээ ирүүлснээс шилдгээр шалгарсан 10 сурагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.
10 дугаар байранд 79-р сургуулийн 12а ангийн сурагч А.Ариунжаргал, 9-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн Я.Тэмүүжин, 8-р байрыг 21-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Түвшинбаатар, 7-р байрыг 79-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Уянга, 6-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч М.Баатарням, 5-р байрыг 97-р сургуулийн 12а ангийн Н.Билгүүнбат, 4-р байрыг Баянзүрх дүүргийн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Хонгорзул, 3-р байрыг 33-р сургуулийн 10а ангийн С.Мөнх-Очир, 2-р байрыг Амгалан цогцолбор сургуулийн 11б Ц.Золжаргал нар эзэлсэн бол тэргүүн байранд 102-р сургуулийн 11а ангийн сурагч А.Марал өөрийн “Хийгээгүй хэрэг-Цохилохгүй зүрх” гэсэн эссэгээрээ шалгарлаа. Хэдий 10 байрыг эзлүүлсэн ч сурагчдын бүтээлээс Монголын түүхэн дэх хар толбо болсон хэлмэгдүүлэлтийн хор уршиг, дахин ийм зүйл бүү тохиолдоосой гэсэн үзэл санаа бүхий олон шилдэг эссэ ирсэн юм.