Төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Монгол Улсын хууль, тогтоомж, төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөх Төрийн бус байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг явууллаа.
2014.10.08

Төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачлан "Дэлхийн зөн" Олон Улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын хууль, тогтоомж, төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөх Төрийн бус байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, ТББ-иудын төлөөллүүд оролцсон бөгөөд төрийн бодлого шийдвэрт төрийн бус байгууллагаас үзүүлэх нөлөөлөл, төлөөллийн үйл ажиллагааны талаар “Хөгжлийн шийдэл” ТББ-ын  зөвлөх багш П.Амармэнд “ Оролцоо” сэдэвт лекц уншсан ба хүрэлцэн ирсэн байгууллагуудын төлөөллүүд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцан санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт: “Сайн найз”, ”Амгалан цогц хөгжил”, ”Гэрэлт ертөнц”, ”Өөрчлөгдсөн амьдрал”, “Хөгжлийн шийдэл” зэрэг ТББ-иуд идэвхи санаачлагатай оролцож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар “Зөвлөмж” боловсрууллаа.