СБД-ийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар “Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Засаг дарга Д.Бадарсан, “Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай” Дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, “Дүүргийн ИТХ-ын 09 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай” ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Гадаад харилцаа, шагнал хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтуяа нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Дүүргийн ИТХ-ын 09 дүгээр хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагт хуралдахаар боллоо.