ОХУ хэвлэлийн зах зээлээс гадныхныг шахаж эхэллээ
ОХУ-ын бизнесийн өдөр тутмын “Ведомости” сонины гурван эзэмшигч дотоодын компаниудад байр сууриа тавьж өгөх шаардлагатай болов.
2014.09.30

ОХУ хэвлэлийн зах зээлээс гадныхныг шахаж эхэллээ

ОХУ хэвлэл мэдээллийн салбарын хууль, журмаа чангатгав. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 20 хувийг гадаадын байгууллагууд эзэмшдэг байна.

Харин өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын парламентаас гадаадын компаниуд Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өмчлөх эрхийг хязгаарласан байна.

Шинэ хуулийн дагуу ОХУ-ын бизнесийн өдөр тутмын “Ведомости” сонины гурван эзэмшигч дотоодын компаниудад байр сууриа тавьж өгөх шаардлагатай болов.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарт гадаадын компаниуд 1990-ээд оны эхээр давамгайлж, тус салбарыг хөгжүүлэхэд томоохон үүрэг, нөлөө үзүүлсэн юм. Түүнийхээ төлөө хэдэн зуун сая хувьцааг эзэмшдэг аж.

Энэ хуулийг өнгөрсөн баасан гаригт баталсан

Өнгөрсөн баасан гаригт баталсан энэ хуульд хэвлэл  мэдээллийн салбарыг эзэмшиж буй гадаадын 15 компанийн эрхийг хязгаарлаж, 2017 он гэхэд компанийн гадаад хөрөнгө оруулагчид эзэмшиж буй

 хувьцаагаа бүгдийг, эсвэл хагасыг нь зарсан байх ёстой тухай заажээ. Оросын хэвлэл мэдээллийн зах зээлийг хэн эзэмшиж буйг үзүүлсэн нийтлэлээс хүргэе.

СОНИН, СЭТГҮҮЛ

САНОМА КОМПАНИ (ФИНЛАНД)

Хэвлэл: Ведомости, “Тhe Moscow”, “Тhе St. Petersburg Times”

Хэвлэн гаргадаг сэтгүүл: Cosmopolitan, Harper’s Bazaar, Harvard Business Review Russia, Men’s Health, National Geographic Russia, Populiar Mechanics Russia.

Финландын “Саномо” компанийг Германы хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгч Дерк Сауэр 1992 онд үүсгэн байгуулсан.  Тус компани нь 2005 онд ОХУ-ын анхны бие даасан хэвлэл “Independent Media” –г худалдан авсан байна. Өдгөө “Sanomaln-dependent Media” буюу “SIM” нь ОХУ-ын хамгийн том гадаадын  эзэмшлийн медиа групп юм.

“Саномо” компанийг Германы хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгч Дерк Сауэр 1992 онд үүсгэн байгуулсан.

Тус компани АНУ-ын “Hearst” групптэй хамтран “Cosmopolitan”, “Еsquire”, “Harper’s Bazaar”зэрэг дэлхийн загварын тэргүүлэгч сэтгүүлүүдийг орос хэл дээр гаргаж байна.

Түүнчлэн " SIM” нь “Ведомости”-ийн гуравны нэг, Оросын хэвлэл мэдээллийн бизнесийн өдөр тутмын шилдгүүд болох “Тhe Moscow Time”, болон “Тhе St. Petersburg Times” сониныг 100 хувь эзэмшдэг.

Энэ удаад баталсан хуулийн гол зорилгын нэг нь “Ведомости” сониныг дотоодын эзэмшилд 100 хувь авах хэмээн үзэх хүмүүс байна. “Санома” нь өнгөрсөн жил өрийн төвшингөө бууруулах зорилгоор Оросын хувьцаанаасаа зарах тухайгаа зарласан юм.

Энэхүү тендерт “CitiBank” энэ зун худалдан авах хүсэлтээ явуулсан байна. Зарим хэвлэлийн мэдээгээр тендерт оролцогчдын нилээдгүй нь гадаадын аж ахуй нэгж байгаагаар мэдээлжээ. Тиймээс шинэ хууль энэхүү борлуулалтыг хүндрүүлэх магадлалтай юм.

Энэхүү тендерт “CitiBank” энэ зун худалдан авах хүсэлтээ явуулсан байдаг. Зарим хэвлэлийн мэдээгээр тендерт оролцогчдын зарим нь гадаадын аж ахуйн нэгж байгаа тухай мэдээлжээ. Тиймээс шинэ хууль энэхүү борлуулалтыг хүндрүүлэх магадлалтай юм

NEWS CORP (АНУ)

Хэвлэл: Ведомости

Руперт Мёрдокийн “NEWS CORP” нь “Ведомости”-гийн гуравны нэгийг эзэмшдэг.

“NEWS CORP” нь 1999 онд ОХУ-ын хэвлэл мэдээллийн зах зээлд нэвтэрч тухайн ондоо “Ведомости”-г худалдан авсан байдаг.

Тус компанийн томоохон төслүүдийн нэг нь томоохон зар сурталчилгааны “News Outdoor Russia”-г худалдан авсан явдал юм.

Тус компанийн томоохон төслүүдийн нэг нь томоохон зар сурталчилгааны “News Outdoor Russia”-г худалдан авсан явдал юм.

Гэвч 2011 онд ОХУ-ын хамгийн том зар сурталчилгааны хэвлэл байсан уг сониноо төрийн өмчит “ВТБ” банкаар ахлуулсан консорцумд 270 сая ам.доллараар зарсан байна. “The Financial Times” сонинд 2008 онд өгсөн ярилцлагынхаа үеэр ноён Мёрдок “Хөрөнгө оруулалтын орчин муудаж, хулгайд алдахаасаа өмнө зар сурталчилгааны хөрөнгөө зарах ёстой” хэмээн хэлсэн байдаг аж.

 PEARSON (ИХ БРИТАНИ)

Хэвлэл: Ведомости

Лондонд төвтэй олон улсын хэвлэл мэдээлэл болон боловсролын салбарын компани болох “PEARSON " нь “FТ" группээр дамжуулан “Ведомости"-гийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг. “FТ” групп нь Их Британийн “Financial Times” сониныг эрхлэн гаргадаг аж. Тус групп нь 1999 оноос хойш “Ведомости”-гийн хувьцааг эзэмшиж байгаа юм.

HEARST CORPORATION (АНУ)

Хэвлэл: “Ellee", “Maxim”, “Мarie Claire"; “Psychologies”, “Еlle Girl”, “Еlle Decoration”, “Счастливые Родители”, “Departures".

HEARST корпораци нь ОХУ- ын нийтлэлч Виктор Шкулевийн “Неагs Shkulev” медиа болон “United Press” хэмээх хамгийн том хоёр сэтгүүлийн 50 хувийг Финландын“Санома”-тай хамтран эзэмшдэг. 2012 оноос Неагs Shkulev медиа групп нь орон нутгийн хэвлэлийн зах зээлд гар дүрэх болж, Екатеринбург, Нежный Новогород, Самара, Перм, Сочи, Новокузнецк хотуудын цахим сониныг эзэмших болсон юм.

АКСЕЛЬ СПРИЙГЕР (ГЕРМАН)

Хэвлэл: "Fогbеs Russia’’, “Ok Magazine”, “Gala Biography”, “GЕО”, “GЕО Тгаveller”, “GEOlenok”, “Finanz.ru”.

“Ведомости’’-гоос гадна "Fогbеs Russia’’ нь ОХУ-ын Гадаадын хэвлэл мэдээллийн өмчлөх эрхийн хуулийн гол зорилго хэмээн үзэх хүн олон байна.Берлинд төвтэй Алекс Спрингер нь Европын хамгийн том медиа компаниудын нэг юм.

Түүний охин компанийн нэг “Аксель Спрингер Орос” компани “Fогbеs” сэтгүүлийг тус улсад нэвтрүүлсэн байна.

"Fогbеs Russia’’ 2004 онд үүсгэн байгуулагдсан. Тус хэвлэл сэтгүүлийнхээ дөрөв дэх дугаарт Оросын 100 хөрөнгөтөн эрхмүүдийг нийтэлсний дараа ерөнхий эрхлэгч Пол Клебников бусдад алагдсан байдаг. Энэхүү аллагын цаана Оросын олигархи Борис Бөрезовскийг байгаа хэмээн олон хүн сэжиглэсэн байдаг ч Оросын шүүхээс Клебниковыг хөнөөсөн хэрэгт алдартны ямар нэг нөлөө орсон эсэхийг тодорхойлж чадаагүй юм.

ТЕЛЕВИЗ

Иргэдэд бодит, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийн тулд Оросын телевизүүдийн олонхийг төрийн өмчит болгосон байдаг. Тиймээс энэ хуульд хувийн хэвшлийн цөөн компани өртөх төлөвтэй байгаа юм.

СТСMEDIA AND MODERN TIMES GROUP (ШВЕД)

Телевизүуд:“СТС” энтертайнмент суваг, “Domashny” гэр бүлийн суваг, эрчүүдэд зориулсан “Peters” суваг.

Иргэдэд бодит, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийн тулд Оросын телевизүүдийн олонхийг төрийн өмчит болгосон байдаг.

“СТС media” нь Шведийн “Моdern Times Group” медиа группийн 39 хувийн эзэмшилд байдаг бөгөөд Нью-Йоркийн “NASDAQ”-т бүртгэлтэй. Тус компанийн зүгээс хэрэв энэхүү хууль батлагдвал олон нийтэд нээлттэй худалдаа явуулахаа зогсооно хэмээн мэдэгдээд байгаа.

“СТС” нь 2013 оны байдлаар 832 сая ам.долларын хөрөнгөтэй Оросын хамгийн том хувийн хэвшлийн бие даасан медиа групп юм. Энэхүү компанийг 1989 онд АНУ- ын иргэн Петер Герв хэмээх хүн байгуулсан байна.

“СТС”-ийн хувьцааны 25 хувийг Кипрт байрлалтай “Telcrest” компани эзэмшдэг байна. Энэхүү компанийг В.Путиний дотнын хүн гэгддэг Оросын бизнесмэн Юрий Ковалчук эзэмшдэг байна.