Шинэ ханхүү, гүнж мэндлэх бүрт эдийн засаг өсдөг
1960-2013 онд хатан хааны гэр бүлд мэндэлсэн 11 хүүхэд араасаа эдийн засгийн өсөлт дагуулжээ.
2014.09.10

Шинэ ханхүү, гүнж мэндлэх бүрт эдийн засаг өсдөг

Их Британийн хааны ордонд мэндэлсэн ханхүү, гүнж бүр араасаа баярт мэдээ дагуулдаг. Яагаад ч юм хатан хааны үр ач нар нэмэгдэх бүрт эдийн засгийн өсөлт дандаа нэмэх дүнтэй гардаг хачирхалтай давхцлыг “Fortune” сэтгүүл олж харжээ. 

1960-2013 онд хатан хааны гэр бүлд мэндэлсэн 11 хүүхэд араасаа эдийн засгийн өсөлт дагуулжээ.

Тэдний хэн нь ч эдийн засаг уруудан доройтож байх үед төрөөгүй бөгөөд мэндэлсэн сар, улиралд нь эдийн засаг урьд өмнөхөөс дандаа илүү өндөр үзүүлэлттэй гарч байжээ.

Үүнийг харуулсан тоон баримт ч энд байна. 


Дээрх 50 жилийн хугацаанд төрсөн хүүхдүүдээс хамгийн өндөр өсөлт дагуулсан хүүхэд нь ханхүү Эндрью байжээ.

Түүнийг 1960 оны хоёрдугаар сарын 19-нд мэндлэхэд Британийн ДНБ  2,5 хувь хүртэл өссөн нь тухай жилийнхээ хамгийн өндөр үзүүлэлт байв.

Гүнж Анна Зара охиноо төрүүлэхээс өмнө таван улирал дараалан Британийн эдийн засаг буурч байсан бол түүний мэндэлсэн сараас нэмэх үзүүлэлт рүү оржээ.

Энэ мэтчилэн хатан хааны гэр бүлд мэндэлсэн хүүхэд бүр эдийн засаг сайн байгаа үед төрсөн байх юм.

Жоржийг төрөх үед британичууд ердийн үеэс 392 сая ам.доллараас их худалдаа хийжээ

Хамгийн сүүлд гүн Уильямын гэрт мэндэлсэн ханхүү Жоржийг төрөх үед л гэхэд бяцхан ханхүүтэй болсон баяраа тэмдэглэхээр британичууд ердийн үеэс 392 сая ам.доллараас их худалдаа хийж, энэ хэрээр дотооодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлсэн байдаг. 

Тэгвэл одоо гүнгийн авхай Кэтериний тээж буй бас нэг ханхүү юмуу гүнж эдийн засагт ямар үр нөлөө авчрах бол...

Хэвлэлүүдийн бичиж буйгаар бол Кейт ирэх оны гурав юм уу дөрөвдүгээр сард амаржих юм байна.