Боловсрол, шинжлэх Ухааны яам өнгөрсөн хугацаанд юу хийв
Боловсрол, шинжлэх ухааны яам
2014.09.29

Боловсрол, шинжлэх Ухааны яам өнгөрсөн хугацаанд юу хийв

Засгийн ажиллагааны хэрэгжилтийг газрын үйл хөтөлбөрийг сурталчлах, Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудпын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор тус яамнаас өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагаатай бүрэн танилцаж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ авах боломжтой аж. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Боловсрол, шинжлэх ухааны яам ард иргэдэд чиглэсэн бодлого шийдвэр тасралтгүй явуулж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жилд хийсэн үйл ажиллагааны тайлангаас товчлон хүргэе.

105 цэцэрлэг ашиглалтад орж 10650 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

Өмнөх таван жилийн дунджаас гурав дахин илүү цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулж, мөн төрийн бус өмчийн цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг олгосноор нийт 1067 цэцэрлэг уйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд дуртай зүйлээ багшийнхаа дэмжлэгтэйгээр хийх үедээ анхаарал нь тогтвортой байж санаачилгатай, хурдан суралцдаг гэдгийг багш нар шилдэг арга, туршлагаараа баталж түгээн дэлгэрүүллээ.

Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэл нь “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе хэмээн хөгжүүлэх . бодлого батлагдан хэрэгжиж байна. Хүүхдийн үдийн хоол, цайны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлж, хүнсний технологи, аюулгүй байдалд онцгой анхаарав.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинэчлэх, хоол хүнсний шим тэжээл, өсөлт хөгжлийн хамаарлыг тооцох аргачлалыг боловсруулж, хүүхдийн үдийн хоол, цайны мөнгийг 50 хувиар нэмэгдүүллээ. Тодруулбал, үдийн хоолны дундаж зардлыг 1100-1650, тусгай болон сувиллын цэцэрлэгийн хоолны зардлыг 1100-2400, 24 цагийн цэцэрлэгийн хоолны зардлыг 1600- 2400, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 15445-2315, үдийн цайны зардлыг 400-600 төгрөг болгож тус тус нэмэгдүүлжээ. 21 аймгийн 160 багт иж бүрэн гэр цэцэрлэг нийлүүлж, хувилбарт сургалтад нийт 25.8 мянган хүүхэд хамрагдав.

“Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжиж байна. Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөртэйгээр батлагдан 756 ерөнхий боловсролын сургууль, 1067 цэцэрлэгийн нийт 690694 хүүхэд сурагчдын хүрээнд амжилттай хэрэгжлээ.

“Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчин бүрдүүлэх зорилготой юм.

Хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх, хамтран бүтээл хийх авьяасаа нээж байна. 2013 онд “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 756 сургуулийн 430000 сурагч 121 төрлийн секц дугуйланд хамрагдаж байгаа нь нийт хүүхдийн 90 орчим хувь байна. Монгол хүүхэд ном уншдаг, номонд дуртай, ном бүтээдэг боллоо. 2013 онд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт бага ангийнхан буюу 1-5 анги бүр ангийн номын сантай болсон юм. 2014 онд 6, 7, 8, 9 дүгээр анги буюу дунд ангийнхан 2200 бүлэг номын сантай болжээ.

Ерөнхий боловсролын сургуулиуд олон улсын жишигт нийцсэн байгалийн ухааны хичээлийн лабораторитой болов. 228 физикийн лаборатори, 228 химийн лаборатори, 210 сургуульд ухаалаг хөгжмийн самбар, 1000 морин хуур зэрэг тоног төхөөрөмж олгож сургалтын орчин сайжрууллаа.

Багш бэлтгэдэг сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлгээр суралцдаг болов. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтад 650, 750-аас дээш оноо авсан шилдэг оюутнууд 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байна.

Тэтгэлэг авч амжилттай суралцаж буй оюутнуудад хөдөө, орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувь олгож байна.

-Тусгай хэрэгцээт боловсролын талаар баримтлах бодлого шинэ шатанд гарлаа.

-Тусгай сургуульд эмч, сувилагч, туслах багш, сэргээн засал, сэтгэл зүйч ажиллахаар хуулинд нэмэлт орууллаа. Тусгай сургуулийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд үндсэн цалингийн 10- 30 хувийн нэмэгдэл хөлс олгож байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй нэг суралцагчид ногдох хувьсал зардлыг гурав дахин нэмэгдүүлэв

-               Тусгай сургуулийн сургалть- орчныг сайжруулж, үдийн хоолоор үйлчилдэг болсноос гадна тусгай зориулалтын автобусыг нийслэлийн 7 дугаар сургуульд нийлүүлэв.

- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд зориулсан сурах бичгийг хэвлэн нийлүүллээ.

-Тусгай хэрэгцээт боловсролын багшийг эх орондоо мэргэшүүлэх ажлыг эхлүүлж Монгол Улсын Боловсролын их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх нэг жилийн анги нээсэн 2013-2014 оны хичээлийн жилд тус ангид багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 59 хүн элсэн суралцсан бөгөөд тусгай хэрэгцээ боловсролын багшлах боловсон хүчний хангамжид бодит үр дүнтэй алхам боллоо.

Дээд боловсролын салбарт

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад монгол залуус тэтгэлэгтэй суралцана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 2013 оны 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн 98 оюутан дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахаар боллоо.

Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ авч суралцаж байна.

-Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт монгол хүн суралцана.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай 1000 инженер техникийн ажилтныг бэлтгэнэ. Төслийн үр дүнг дараахь байдлаар тодорхойлж байна.

-Механик инженер, Барилгын инженер, Цахилгаан электроникийн инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ.

-Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

-Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ.

-Монгол Улсад инженерийн олон улсын жишигт хүрсэн сургууль байгуулагдав. Засгийн газрын

2013 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдсан

“Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль”

 олон улсад хүлээн зөвшөөрөгдөхуул уурхайн инженер, механик инженер, байгаль орчны инженерийг бэлтгэж байна.

-Бакалаврын хөтөлбөрөөр бэлтгэх дээд боловсролын 810 мэргэжлийн индексийг ЮНЕСКО- ийн олон улсын ангилалтай нийцүүлэн 181 хөтөлбөрийн индекст шилжүүллээ. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас 2013 онд шинээр баталсан боловсролын олон улсын стандарт ангилал (15СЕ0)-ын дагуу бакалаврын индексийг шинэчлэн боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар баталснаар хөрвөх чадвартай, мэргэжлийн чиглэл, багш, хичээлээ оюутан ухамсартайгаар сонгож амжилттай суралцах боломж бүрдлээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд хоёр жилийн дараа дадлага хийх эмнэлэгтэй болно. АШУҮИС (ЭМШУИС хуучнаар) манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 94 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байхгүй байгаа нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардпагатай нийцэхгүй байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны 346 дугаар тогтоолын дагуу Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн херөнгөөр АШУҮИС харьяанд сургалтын эмнэлэг байгуулах шийдвэр гарч бэлтгэл хангагдан 2016 шонд эмнэлгийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үндэсний тэтгэлгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгодог боллоо.

Үндэсний тэтгэлгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгохын тулд тодорхой шалгуур тогтоолоо. Үүнд

-Сургалтын байгууллагын төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх.

-Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх.

-Суралцагч хичэлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж дүгнүүлсэн байх.

-Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0-оос дээш байх.

-Сургууль өөрийн нэрэмжит тэтгэлэг оюутандаа олгодог байх зэрэг шалгуурыг^тавьсан.

- Их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо.

Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид буюу их, дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалт босго оноотой болно. Эрдэмтэн судлаачдын дэлхийд үнэлэгдэх нээлт, оюуны хөдөлмөр, хичээл зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэллээ.

“Технологийн дэвшлийн шагнал’’-ыг 2012 онд Шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Х.Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологимйн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг

2014        онд инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох МаМуат-АХ12 болон түүний виртаул лаборатори” бүтээлийг шалгаруулан Засгийн газрын шийдвэрээр 100 сая төгрөгийн шагнал олголоо.

2012-2013 онд улсын хэмжээнд 5415 ор бүхий 60 цэцэрлэг, 21056 сууудал бүхий 46 сургууль, 1955 ор бүхий 19 дотуур байр, 22 спорт заалыг барьж ашиглалтад оруулаад байна.

-2014 онд төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 213.9 тэрбум төгрөг батлагдсан.

-Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон.

-Нийслэлийн хөрөнгөөр 31 барилга ашиглалтад орж байна. (16 цогцолбор, гурван сургууль, 12 цэцэрлэг)

-Концессийн гэрээгээр 82 цэ- цэрлэг, сургуулийн барилга. Үүнээс

2015        онд 20 цогцолбор 10, буулгах дөрвөн сургууль, гурван цэцэрлэг, гурван өргөтгөлийн ажил эхэлнэ.