2014.09.26
МАХН-ын удирдлагууд ахмадад гэр бэлэглэнэ
Ахмадын баярыг тохиолдуулан МАХН-ын зүгээс намынхаа ахмадуудыг намын төв байранд өнөөдөр 11.30 цагаас хүлээн авах гэж байна.
Энэ үеэр Ардчилал, Шударга ёс МЗХ-ноос нэг ахмадад иж бүрэн гэр бэлэглэж ахмадууддаа баярыг нь угтан хүндэтгэл үзүүлэх аж.
Манай улсын хувьд Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэж иржээ. Харин НҮБ-ын гишүүн улс бүр аравдугаар сарын 1-нийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг байна.