2014.09.23

Э.Бат-Үүл: Нүүдэлчдээс хотын стандартыг шаардана

Нийслэл хотод шилжин ирэгсэдийн тоо нэмэгдэж байгаа нь томоохон асуудал болоод байна гэж хотын засаг дарга онцолсон байна. Иргэдийнхээ шилжин ирэх эрхэд нь халдахгүйгээр шийдвэрлэх гаргалгаа байгааг тэрээр олж харсан гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр жилд орон нутгаас Улаанбаатар хотод нүүн ирж байгаа иргэдийн тоо 2.5 дахин нэмэгдэж байгаа юм. Энэ тоог бууруулах гаргалгаа нь Улаанбаатар хотод тодорхой стандарт мөрдүүлэх нь чухал гэж үзэж байна.

Хэн нэгэн нь орон нутгаасаа гэрээ ачаад гардаг хотод ирээд дуртай газраа дур мэдэн буучихдаг нийтлэг дүр төрхийг таслан зогсоох цаг нь болсон билээ.

Үүнийг улс төржүүлэхгүйгээр шийдвэрлэх гаргалгаа байгаа гэж хотын дарга Э.Бат-үүл хэллээ.  Тэрээр “Одоо бол иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах боломжгүй юм. Харин бид хотынхоо стандартыг шаардах ёстой.

Улаанбаатар хотод нүүн ирж байгаа иргэдийн тоо жилдээ 2.5 дахин нэмэгдэж байна.

Энэ нь нийслэлийн эрх зүйн хуульд заасан байгаа. Өөрөөр хэлбэл шинээр суурьшиж байгаа инженерийн үйлчилгээнд ороогүй иргэдийг зогсоох тухай ИТХ шийдвэр гаргасан” гэж хэллээ.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү