Ховд аймаг “Спирт үү, спорт уу” аяны давалгаанд нэгдлээ
Ховд аймаг “Спирт үү, спорт уу” аяны давалгаанд нэгдлээ
2014.05.15

Ховд аймаг “Спирт үү, спорт уу” аяны давалгаанд нэгдлээ

Монголын Залуучуудын Холбооноос 2012 оноос хойш залуучуудын дунд давалгаалуулж байгаа “Спирт үү, спорт уу” аяныг орон нутаг дахь залуучууд дэмжиж бүгд нэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Дорнод, Баян-Өлгий аймагт нээлтээ хийсэн “Спирт үү, спорт уу” аян Ховд аймгийн залуучуудыг давалгаандаа нэгтгэсэн юм. Ховд аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан бүх нийтийн биеийн тамрыг орон нутагтаа нутагшуулж өглөө бүрийн гүйлт, дасгал хөдөлгөөнийг тогтмол болгох, “И биш О”-г, “Баарлуу биш заалруу” уриаг хэвшил болгох зорилгоор “Спирт үү, спорт уу” аяныг нутагтаа брэнд болгон хэрэгжүүлж байгаа юм байна.

Ховд аймгийн залуус долоо хоног бүрийн 2, 4, 6 дах өдрийн өглөөний 06.00 цагаас Ховд аймгийн төв талбайгаас гүйдэг.

Энэхүү давалгааг орон нутгийн залуус идэвхтэй дэмжиж, зөвхөн залуучууд гэлтгүй бүх насныхныг хамруулах, зөвхөн төв суурин газартаа бус хөдөөд өрнүүлэхээр зорьж байгаа ажээ. Ховд аймгийн залуус долоо хоног бүрийн 2, 4, 6 дах өдрийн өглөөний 06.00 цагаас Ховд аймгийн төв талбайгаас гүйж байгаа бөгөөд бүгд нэгдэхийг уриалсан уриалгаа мэдээлэл түгээх сувгуудаар дамжуулан түгээж байгаа юм байна.