Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2014.09.12

Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан уулын арын Хэлмэгдэгсдийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, Нийслэлийн салбар комиссын дарга М.Халтар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон бусад дүүргийн төлөөллүүд, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо. Мөн энэ үеэр 108 зул өргөсөн юм.