2014.09.10

Т.Дуламдорж: ОБЕГ-ын албан хаагчид газар уснаа явагчыг ашиглаж байгаа

Нийслэл хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Тиймээс урьдчилан сэргийлж технологи сайжруулах шаардлага байгаа юм. Сүүлийн хоёр жилд “Онцгой байдлын ерөнхий газар”-д 11.6 тэрбум төгрөгийн шинэчлэл хийжээ.

2012-2014 оны хооронд нийт 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар газар хөдлөлтөөс өмнө амжиж мэдээллэх технологийг хийж нэвтрүүлжээ. Энэ технологи урьдчилан сэргийлэхэд томоохон боломжуудыг бий болгоно гэж үзлээ.

Улаанбаатар хотод хуучин газар хөдөлж байсан гурван ч том хагарал байдаг. Харин Нийслэлийн хэмжээнд урьдчилан мэдээллэх 44 цэгт дохиолол түгээж, хагаралууд дагасан 17 газар нэмж байршуулсан байна.

Онцгой байдлын газрын дарга Т.Дуламдорж “Төсвийн хөрөнгөөр шинэ явуулын удирдлагын төвтэй болсон. Энэ Онцгой байдлын газрын төв удирдлагыг ашиглах боломжгүй үед энэ явуулын удирдлагын төв иргэд нийтэд сэрэмжлүүлэг хүргэх юм” гэж хэллээ.

Түүнчлэн найман төрлийн гамшиг, осол тохиолдсон үед дөрвөн телевиз, шууд эфирээр автоматаар нэвтэрч онцгой байдлын албан хаагчийн дуу хоолойг зарлан мэдээллэх технологийг “Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газар”-тай хамтран нэвтрүүлсэн байна.