Ерөнхий сайдын мэдэгдэлд гишүүд байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Р.Бурмаа нар
2014.09.10

Ерөнхий сайдын мэдэгдэлд гишүүд байр сууриа илэрхийллээ

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэндээ хандан 15 минутын үг хэлсэн. Дийлэнх агуулга нь шинэчлэлийн засгийн газрын хийж эхлүүлсэн ажилтай холбоотой байсан бол хэлсэн үгийнхээ төгсгөлд улс төрийн мэдэгдэл хийсэн юм.

Х.Болорчулуун: Эдийн засгийн яам бол зүгээр нэг мөнгө үрдэг газар

Засгийн газрын тэргүүн намрын чуулганы эхэнд танхимдаа бүтцийн өөрчлөлт хийж зарим сайд нараа сэлгэхээр шийдсэнээ дуусгалаа. Тэгвэл түүний энэ үгтэй холбогдуулан янз бүрийн таамаг цахим ертөнцөд хөвөрч байна. Одоогийн байгаа 16 яамыг 11, эсвэл ес ч болгож магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Харин яагаад ийм шийдвэртээ хүрч байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Шинэчлэлийн засгийн газар намрын  чуулганаар бүтцийн өөрчлөлт хийх нь тодорхой боллоо. Гэхдээ яг яаж гэдэг нь олон нийтийн зүгээс анхаарал татаж байгаа юм. Н.Алтанхуягийн засгийн газар 16 яам 19 сайдтай нь Төрийн бүтцийг хэт их данхайлгасан гэсэн шүүмж дагуулаад байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

Х.Болорчулуун: Эдийн засгийн хөгжлийн яам бол зүгээр нэг мөнгө үрсэн газар

“Сангийн яам байж байхад хажууд Эдийн засгийн хөгжлийн яам гэж зүгээр нэг мөнгө үрдэг газар байна. Уг нь энэ яам Монгол орны хэтийн стратегийг тодорхойлж, улс орны хөгжлийг тооцоолон гаргаж байдаг яам байх ёстой. Гэтэл зэргэлдээх яамдуудын ажилд хөндлөнгөөс оролцсон аргацаасан нэг газар болчихоод байгаа юм” гэж УИХ-ын Х.Болорчулуун хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү

Р.Бурмаа: Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ дүн тавина

Харин УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Ерөнхий сайдын ажилд УИХ дүгнэлт өгөх ёстой. Улс орны эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг нь УИХ-аас баталж өгсөн. Харин Засгийн газар үүний дагуу хэрхэн яаж ажиллаж байгаа УИХ-ын чуулганаар тайлагнасны үр дүнд энэ ажлыг тэргүүлж ажиллаж байгаа Ерөнхий сайдад дүгнэлт өгч хийж байгаа ажилд дүн тавих ёстой” гэж байр сууриа илэрхийллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү