Нутгийн удирдлагын холбоо хорин жилийн ойгоо тэмдэглэнэ
Монголын нутгийн удирдлагын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо энэ сарын 18,19-ны өдөр тэмдэглэнэ.
2014.09.08

Нутгийн удирдлагын холбоо хорин жилийн ойгоо тэмдэглэнэ

Монголын нутгийн удирдлагын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо энэ сарын 18,19-ны өдөр тэмдэглэхээр болжээ. Ойн баяраар нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд, өөрчлөлт шинэчлэлт хийх талаар хэлэлцүүлэг хийх юм байна.

Тус байгууллага ИТХ-аар сонгогдсон шинэ гишүүдэд сургалт явуулж, тулгамдаж буй асуудлаар  хурал зохион, тэдний саналыг төр засагт уламжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг аж. Энэ оны хагас жилийн байдлаар сургалтад  аймаг, сумын 2000 гаруй хүн хамрагдсан байна. Уг байгууллага нь аль нэг нам, улс төрд хамааралгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага гэдгээрээ онцлог юм.

Мөн Монгол нутгийн удирдлагын холбоо нь ХБНГУ-ын “Конрад-Аденаур” сан, “Азийн сан”, ”Мерси Кор Монгол олон улсын байгууллага”, ”Шведийн CALA”,  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтран ажилладаг аж.

Тус холбоо нь Монгол улсынхаа аймаг, нийслэл, сум дүүрэг, баг, хороонд хүрч ажилладаг, тэдэнтэй ажил төрлийн амьд харилцаатай цорын ганц төрийн бус байгууллага.

Нутгийн удирдлагын тулгамдсан асуудлаар 1995, 1996, 1997, 1999, 2002, 2007, 2009, 2011, 2012, 2013 онуудад үндэсний хэмжээний хурал зөвөлгөөн зохион байгуулж бүх шатны ИТХ гэдэг байгууллагыг өөрийн эзэнтэй, төсөвтэй, ажлын албатай, сонгох сонгогдох хуультай болгосон байна.