УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тойрогтоо ажиллаж байна
УИХ-ыг гишүүн Б.Гарамгайбаатар
2014.08.25

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тойрогтоо ажиллаж байна

Улсын их хурал  ээлжит завсарлагаанаа  авсан.

Энэ үед УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б. Гарамгайбаатар тойрогтоо 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 30-ныг хүртэл  ажиллах юм.

Түүний хамтаар аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав явж байгаа бөгөөд тэд УИХ-аас гарсан тогтооол шийдвэр, төр засгийн бодлогыг танилцуулах, хууль сурталчлах, орон нутагт тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь очиж танилцах,  иргэдийн санал сэтгэгдлийг сонсох зорилготой юм.

Эхний ээлжинд  Галшар, Дархан, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан  сумдуудад  ажиллах юм.