БШУ-ы сайд Л.Гантөмөр
2014.09.01

Л.Гантөмөр сайд МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Хичээлийн шинэ жилийг нээж  МУИС-ийн захирал А.Галтбаяр үг хэлсэн юм. Мөн БШУ-ы сайд Л.Гантөмөр МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, оюутнуудад баяр хүргэлээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ МУИС-ийн шинэчлэлийн хөтөлбөрийг онцолж, “Өмнө нь оюутнууд багшийн заасныг л хийдэг байсан бол өдгөө оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог болсон. 

Үндсэндээ оюутнууд сонголт хийх эрхтэй болсон гэсэн үг. Тиймээс оюутнууд өөрийн сонирхлоор сонголтоо хийж, мэргэжлийн дагуу сайн боловсон хүчин бэлтгэгдэнэ гэдэгт найдаж байна”гэв.