ТББ-уудын анхааралд
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг томилно
2014.09.01

ТББ-уудын анхааралд

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүн өөр ажилд шилжсэн тул нөхөн томилох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэхээр шийдвэрлээд байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу гадаад харилцааны болон эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг Монгол Улсын Их Хуралд ирүүлэх юм.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгын хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү.