Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдад МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр тэргүүтэй удирдлагууд оролцлоо.
2014.08.29

Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдад МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Уг ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлага болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллүүд оролцсон байна.

Тэд Дорнод аймгийн төвд орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисгэгчдийн болон монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөжээ. “Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэсэн ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулсан түүхтэй.

Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Мон- гол Ардын Намын ч баяр байдаг” хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ үеэр онцлоод их ялалтын баярын мэнд дэвшүүлэв.

Халх голын дайны ялалтын 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин байсан бол өдгөө 39 нь амьд сэрүүн байгаа аж.

Халх голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, БНМАУ-ын баатар, генерал БДорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Халх голын дайны ялалтын 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин байсан бол өдгөө 39 нь амьд сэрүүн байгаа аж.