Накоума Териуа: Хоёр бөмбөг нэг цэгээр нийлдэг ч хоёр талд нь их зай гардаг
Японы Нийгата мужийн өргөмжит консул Накоума Териуа
2014.08.19

Накоума Териуа: Хоёр бөмбөг нэг цэгээр нийлдэг ч хоёр талд нь их зай гардаг

Өнөөдөр Японы Нийгата мужийн гадаадтай технологийн хамтран ажиллах холбооны инженер техникийн мэргэжилтнүүд  Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль дээр лекц тавьж, туршлага солилцлоо. 

Тус арга хэмжээнд “Экобус”, “МСS”, “Төмөртранс” компаний зохион бүтээгч, инженерүүд оролцов. Лекцийг Японы мэргэжлийн инженерүүдийн холбооны гишүүн зураг төслийн инженер Сато тавьж өөрийн туршлага болон зах зээлээ хэрхэн судлах, шинэ санаа олох, шинэ бүтээлийг яаж хийх зэргийг зааж зөвлөлөө.

Мөн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд хэрэглэгчид рүү зөв зохистой нийлүүлэх талаар ч ярив. Энэ үеэр Японы Нийгата мужийн өргөмжит консул Накоума Териуатай Монголд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төслүүдийнх нь тухай ярилцлаа.

-Монголд айлчилж байгаа энэ удаагийн ажлын гол зорилго тань юу вэ?

Миний хувьд хоёр зорилготой ирлээ. Нэг нь Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг технологийн салбарт нь дэмжиж байгаа төслийн үйл явцтай танилцах, нөгөө нь Монгол-Нийгата найрамдлын нийгэмлэгээс зохиосон Япон хэлний уран уншлагын тэмцээнд оролцох гэсэн хоёр ажил төлөвлөөд ирлээ.

-Монгол-Нийгатагийн хамтын ажиллагааны үр дүнгүүд эхнээсээ хэр гарч байна. Хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн байна ?

-Би 2007 онд Нийгата дахь Монголын өргөмжит консулаар томилогдсон.  Тэглээ гээд зөвхөн визний асуудлыг зохицуулаад байлгүй олон талт хамтын арга хэмжээнүүдийг санаачлан хийж байна.

Би өөрөө инженер хүн учраас техник, технологийн тал дээр түлхүү анхааран ажилладаг. Энэ удаагийн айлчлалын багт ирсэн хүмүүс ч технологийн салбар луу түлхүү чиглэн уулзалтуудыг хийж байна .

Цаашдаа Монгол-Нийгата хамтран өөр ямар салбарт хамтарч ажиллах вэ ?

Японы мэргэжилтнүүд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр лекц тавилаа.

-Ер нь Монголд хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслүүд байна. Түүний нэг нь Дорноговь аймгийн Сайншандыг ногоожуулж, нутгийн ургамлыг тарималжуулах  “Ногоон Сайншанд" төслийг Жайка олон улсын байгууллагатай хамтран тав дах жилдээ хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын зам дагуух ус зайлуулах шугамыг шинэчлэх төсөл байгаа. Энэ ажил 2008 оноос хойш хэрэгжсэн. Мөн зайлуулсан усаа дахин хэрхэн ашиглах талаар судалгааны ажил хийгдэж байна.

-Та түрүүн “Ногоон Сайншанд” төсөл гэлээ. Тэгэхээр цаашлаад Монголын говь руу чиглэсэн цөлжилтийг саармагжуулах  төслүүд хэрэгжих үү ?
Хоёр бөмбөг нэг цэгээр нийлдэг ч хоёр талд нь их зай гардаг. Бидний хувьд тэр зайг багасгах нь гол зорилго. 

Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулагдаж байгаа. Түүнийг дагаад байгалийг унаган төрхөөр нь авч үлдэх, цөлжилтийг багасгах зэрэг төслүүд ч хэрэгжих боломжтой.

Энэ бүх төслүүдийг Нийгата муж бие даан Монголд хэрэгжүүлж байгаа юу ?

-Ерөнхийдөө тийм. Нийгата мужийн захиргаа, хувийн компани болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Ер нь цаашдаа бид бололцоотой бүх тал дээр хамтран ажиллаж хоёр орны бат найрамдлыг улам бэхжүүлэх зорилготой байна.

Тэгвэл манай улстай илүү олон тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэж ойлгож болох уу ?

-Тэгэлгүй яахав. Хоёр бөмбөг нэг цэгээр нийлдэг ч хоёр талд нь их зай гардаг. Бидний хувьд тэр зайг багасгах нь гол зорилго. Тиймээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төслүүд маань хоёр улсыг улам ойртуулж байгаа хэрэг юм.

Цаашлаад соёл уламжлал, урлаг соёлын тал дээр улам ойр ажиллах болов уу гэж бодож байна.

Танд баярлалаа