Ж.Энхбаяр: Мэргэн буудагчдын салааг  Л.Болд сайдын үед байгуулсан
2012.02.27

Ж.Энхбаяр: Мэргэн буудагчдын салааг Л.Болд сайдын үед байгуулсан

Томилогдоод удаагүй байгаа Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр сайдын зөвлөлийн хурлаараа зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулж зэвсэг тоног төхөөрөмжөөр хангах тухай асуудлыг ярьсан. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгелээр ард олны дунд долдугаар сарын 1-н шиг үймээн самуун болбол арми бэлэн байдалд байх тухай тайлбар хийсэн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн, ард иргэдийг айдаст автуулсан болчимгүй явдал хэмээн Ардчилсан намын нэр бүхий гишүүд түүнийг огцруулах тогтоолын төсөл санаачлан УИХ-ын дэд даргад өргөн мэдүүлсэн. Мөн огцруулах болсон шалтгааны нэг нь Батлан хамгаалах яам нь төрийн захиргааны төв байгууллага бөгөөд боловсон хүчин нь энгийн байж болох тухай хуулийн заалтуудыг Ж.Энхбаяр сайд зөрчих сэдэл гаргасан гэнэ. 

Өөрийг нь тойрсон энэ бүх мэдээллүүдэд эрхэм сайд хариулт өгөхөөр өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Түүнтэй хамт Батлан хамгаалахын сайдын улс төрийн зөвлөх Н.Жалбажав, цэргийн зөвлөх Ш.Мягмар нар ирсэн байв Юун түрүүнд тэрбээр өөрийг нь эзгүй байх хооронд дээрх асуудал гарсан бөгөөд хэт нэг талыг барьж, улстөржсөн мэдээллийг захиалгаар нийгэмд тараасан гэдгийг хэллээ. Мөн байлдааны бэлэн байдал гэж чухам юуг хэлдэг талаарх тайлбарыг өгсөн юм. Дайны буюу онц байдал зарласан үед Батлан хамгаалахын сайдын үүрэг дуусгавар болж зэвсэгт хүчний бүх эрх, үүрэг Монгол Улсын Ерөнхийлөгчид шилждэг хууль байгааг сануулав.

Мөн өөрийг нь огцруулах төсөл өргөн мэдүүлсэн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын гишүүд тайван цагийн бэлэн байдал гэдгийг ойлгохгүй байна хэмээсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн Ардчилсан намын бүлгийн хурал-даанд Ж.Энхбаяр сайд дээрх асуудлаар тайлбар өгөх байсан ч тус бүлгийн зүгээс хойшлуулжээ. Мөн Батлан хамгаалахын сайдын зөвлөл холбогдох мэдээллийг боловсруулан Ардчилсан намын бүлэгт өгөх гэсэн боловч хүлээж аваагүй байна. Ийнхүү шаардагдах мэдээллийг хүлээж авахгүй атлаа нийгэмд айдас төрүүлэхүйц зүйлийг хэвлэлээр ярьж байгааг буруушаасан юм. Мөн тэрбээр өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн бус Батлан хамгаалахын сайдын байр сууринаас асуултад хариулна гэдгээ тодотгож байлаа.


Ж.Энхбаяр сайдын хувьд Батлан хамгаалах яамны шийдвэр гаргах, өндөр дээд түвшний албан тушаалуудад мэргэшсэн мэргэжлийн хүнийг тавих зарчим баримталсан гэлээ. Харин тусгай бэлтгэгдсэн мэргэн буудагчдын хоёр рот бэлтгэсэн гэдэг үнэн үү гэсэнсэтгүүлчийнасуултад"Өмнө нь ч гэсэн мэргэн буудагчдыг бэлтгэдэг байсан. Харин тусгай хоёр ротын хувьд 2009 онд Л.Болд сайдын тушаалаар байгуулагдсан" хэмээн хариулсан. Мөн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Төрийн захиргаа, удирд-лагын газрын дарга Ш.Сүхбаатарыг албан тушаалаас нь огцруулаагүй. Нэг хоног ч цэр-гийн алба хааж байгаагүй хүнд бодлого атгуулж болохгүй гэдэг үүднээс хуулийн хэлтсийн дарга болгож шилжүүлсэн гэлээ. Гэтэл сайдын зөвлөлөөр ярьсан нууцын зэрэглэлтэй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, улс төрийн намын бүлэгт асуудал болгож тавилаа хэмээн шүүмжилж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.