Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргав
“Хүсэл зорилгоо нэгтгэө” үндэсний хөдөлгөөнөөс газар шороогоо хамгаалах, тэгш хуваарилах, эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлого, шударга ёс хууль эрх зүйн байдлын талаар Ерөнхий сайдтай уулзах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ.
Уг хөдөлгөөн хоёр сарын өмнө байгуулагдсан бөгөөд одоогоор 40 гаруй ТББ- тай нэгдэж, үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэд ирэх сарын 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” уриатай цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Цуглааны талаар “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-ялалтаас тодрууллаа.
-”Эх орондоо эзэн болцгооё” уриатай цуглааны гол зорилго юу вэ?
-Цуглааны гол зорилго олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх, хөдөлгөөний талаар мэдээлэл түгээх явдал юм. Цуглааны өмнө улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагатай уулзах цуврал уулзалтыг хиинэ.
-Холбоо, хөдөлгөөнийг ихэвчлэн улс төрийн намууд санхүүжүүлдэг шүү дээ. Танай хөдөлгөөн аль нэг. намтай хамааралтай юу?
-Манай хөдөлгөөнийг улс төрийн нам санхүүжүүлдэггүй. Бид эх орныхоо төлөө зүрх сэтгэлийн дуудлагаар нэгдсэн.
Өнөөдөр 40 гаруй ТББ-тай нэгдсэний том давуу тал бол сарын 100 мянган төгрөг цуглуулаад, сард дөрвөн сая төгрөгийн төсөвтэй ажилладаг. Ирэх сард болох цуглааныг ийм байдлаар санхүүжүүлнэ.