Ц.Жадамбаа: Ирэх сарын 15 гэхэд тоон системд бүрэн шилжинэ
Монгол Улс энэ сарын 31-нд тоон системд шилжинэ
2014.07.07

Ц.Жадамбаа: Ирэх сарын 15 гэхэд тоон системд бүрэн шилжинэ

Монгол Улс энэ сарын 31-нд тоон системд шилжинэ. Уг ажлын явц ямар байгаа талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

-Манай улс 2014 оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжинэ. Сар хүрэхгүй хугацаа үлджээ. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Энэ ажил 2010 оноос эхэлсэн. Нэлээд хугацааг ардаа үдсэн байна. 330 нэгжид дахин дамжуулах станцсуурилуулахаар төлөвлөсөн. Үүнээс одоогоор 220 цэгт суурилуулсан байгаа. Үлдсэн 100 гаруй станцыг суурилуулах ажил үргэлжилж байна.

Долдугаар сарын 31-нд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр тоон системд шилжих үйл ажиллагаагаа эхэлнэ. Үлдсэн ажлыг наймдугаар сарын15 гэхэд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн. Бас нэг зүйлийг тодруулж хэлмээр байна.

Манай Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 21 аймаг 330 сумын дахин дамжуулах станцын шинэчлэлийн ажлыг хариуцаж байгаа. Харин Улаанбаатар хотын тоон системийн асуудлыг Нийслэлийн мэдээлэл технологийн газар хариуцаж байгаа юм.

-Тоон системийн талаар иргэд мэдээлэл дутмаг байна. Товчхоноор тайлбарлавал?

-Антенаар зурагтаа үзэхэд өнгө дүрсний хувьд маш муу байдаг. DVD-гээр кино үзэхэд ямар ч жирэлзээгүй сайхан гардаг. Тоон системд шилжсэнээр үүнтэй адил чанарын

Шаардлагад нийцсэн өнгө дүрсний хувьд өндөр чанартайг нь хүлээн авах боломжтой.
-Дамжуулалтын системийн хувьд ямар системийг сонгосон бэ. Хоцрогдож байгаа систем гэж сонссон?

-Ташаа ойлголт байна. Анхны сонгосон системээ солиод дэлхийд шинээр гарч ирж байгаа DVВ2 системийг сонгосон. Харин ч түрүүлээд явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн наад талын жишээ хэлэхэд Австрали улс өнгөрсөн жил тоон системд шилжихдээ “DVВГ-ээр шилжсэн. Гэтэл манайх нэг жилийн дараа дараагийн шинэ системээр нь шилжих гэж байна шүү дээ.

-Гаднын туршлагыг харахад хэдий хугацаанд шилжиж дуусдаг вэ?

-Хүн амын тооноосоо хамаарна. Япон гэхэд таван жилийн хугацаанд шилжсэн. Нийт аналоги систем хэрэглэж байсан хүмүүсийн 85 хувь нь тоон системд шилжихээр шилжилт явагдсан гэж үздэг.

-Одоо бидний хэрэглэж байгаа телевизүүд тоон систем шууд хүлээн авах боломжгүй. Телевизээ солих шаардлагатай гэсэн яриа гадуур нэлээд тархаад байна?

-Телевизээ солих ямар ч шаардлагагүй. Хувиргагч төхөөрөмж “SЕТ UР ВОХ”-ийг худалдаж авахад л болно. Энэ төхөөрөмж маань хүчин чадал, зах зээлийн үнэлгээнээсээ хамаараад өөр, өөр үнэтэй. Таны телевиз өнгөт ч бай, хар ч бай энэ төхөөрөмжийг худалдан авснаар өндөр төвшинд гарна гэсэн үг. Өөр нэг зөрүү ойлголтыг залруулъя. Энэ сарын 31-нд ямар ч телевиз тасрахгүй.

Одоо байгаа аналоги болон бидний одоо шилжих гэж байгаа тоон системээрээ хоёулангаар нь цацна. Иргэддээ нэг жил зургаан сарын хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд иргэд маань “SЕТ UР ВОХ”-оо худалдаж авах юм. 100 мянга орчим айл өрх энэ системд шилжихэд жил зургаан сар хангалттай гэж үзэж байгаа.

-Хувиргагч төхөөрөмжийн үнэ ханш ямархуу байгаа вэ?

-Хүчин чадлаасаа хамаарч янз, янз. Өөр дээрээ флаш хийгээд кино үздэг ч гэх юм уу. Зөвхөн хувиргадаг ч гэх юм уу. Үүнээсээ шалтгаалаад үнэ ханшийн хувьд 18-65 мянган төгрөгийн хооронд байх болов уу гэсэн судалгаа байна.

-Хөдөө орон нутагт маш цөөн суваг гарч байгаа. Тоон системд шилжсэнээр энэ тоо нэмэгдэх үү?

-Техникийн бодитой эцсийн       үзүүлэлтийг гаргаагүй байна. Одоо гарч байгаа зургаан суваг маань хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр 12-15 суваг хүлээж авах боломжтой гэж харж байна.

-HD төвшинд шилжээгүй телевизүүд тоон системээр гарахгүй гэж ярьж байгаа. Бүх телевиз HD төвшинд шилжиж амжих уу?

-HD төвшин рүү заавал шилжих шаардлага байхгүй. Тоон систем рүү шилжихээр бүх телевиз HD болох ёстой гэсэн ойлголт буруу. Аналогийн системээрээ нэвтрүүлгээ бэлдэж болно. Энэ нь төхөөрөмжөөрөө дамжаад иргэдэд очихдоо өндөр чанартай очих юм.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр УИХ-ын чуулганаар хуулийн өөрчлөлтийг нь баталлаа. Энэ ажил хэзээнээс бодит ажил болох вэ?

-Энэ салбарын үе үеийн удирдлагууд дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар судалгаа хийж байсан. Өнгөрсөн хугацаанд хийгдээгүй шалтгаан нь оператруудын хөрөнгө оруулалт, өсөлтийн үе шаттай холбоотой.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Б.Балгансүрэн даргатай баг эрх зүйн болон технологийн шинэчлэл хийх ажлыг удирдан ажилласан. Хууль эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид технологийг хурдан хугацаанд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Есдүгээр сар гэхэд болчихно гэж бодож байна.

Дугаараа хадгалж өөр оператор руу шилжих үйлчилгээ дэлхийн улс орнуудад маш идэвхитэй нэвтэрч байгаа. Манай улс ч гэсэн дэлхийн жишгээр энэ үйлчилгээ рүү шилжиж байна.

-МТШХХГ-ын хийхээр төлөвлөж буй ажлуудаас цухас дурдвал?

-Маш олон ажпыг төлөвлөж байна. Наймдугаар сард төрийн 25 үйлчилгээг онлайнаар өгөхөөр ажиллаж байна. Тоон гарын үсгийн ажлыг есдүгээр сардаа багтаан хийнэ гэж төлөвлөсөн. Төсөвт сууснаар энэ жил 200 мянган гарын үсэг тараана. 70 мянга аж ахуйн нэгжид шууд тараагдах байх. Үлдсэн 130 мянга нь хэрэгцээтэй иргэдэд тараана