УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.08.04

Тосонцэнгэлийн замыг урагш нь татсанаар Архангай, Булган аймгуудын дэд бүтэц шийдэгдэнэ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас шинэхэн дугаараа бэлтгэлээ.

Энэ удаагийн зочноор Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан оролцож байна.

-Сая Хангайн бүсийн Хотгойдын Даншиг наадам боллоо. Мөн Жалханз хутагт Дамдинбазарын мэндэлсний 140 жил тохиосон энэхүү наадам сайхан болж өндөрлөлөө.  Энэ наадам түүх уламжлалаа дээдлэн бахархах арга хэмжээ болов уу гэж олон  түмэн харлаа?

-Тэгэхээр Хотгойд хурд гурав наадам нь гурав дахь удаагаа Хөвсгөл аймагт Хангайн Даншиг наадам болж байгаа. Наадам бүхэн өөрийн зорилготой байх ёстой. Энэ удаагийн Даншиг наадмын зорилго бол төр нийгмийн шашны зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар гуайн 140 жилийн ой өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.  

Энэ хүн Монголын бурхан шашны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодотгох, хойч үедээ байгуулсан гавьяа, түүхийг хүргэх зорилготой байсан. Зорилгодоо хүрлээ.

Хотгойдын хурд бүрээр тодорхой бүтээн байгуулалтын ажил орон нутагт хийгддэг уламжлалтай. Хотгойд хурд хоёрын үеэр их жанжин Чингүнжавын 300 жил тохиож Улаанбаатар хотын нутгийн зөвлөл зохион байгуулж Мөрөн хотноо жанжин Чингүнжавын гэрэлт хөшөөтэй болсон.

Энэхүү хөшөөг 350 сая төгрөгөөр босгосон.

Улсын ямар нэгэн төсвөөр биш цэвэр, нутгийн иргэдийн сайхан сэтгэлээр бүтсэн ийм сайхан хөшөө, гэрэлт талбайтай болсон. Мөрөн хотод цэцэрлэгт хүрээ байгуулсан гээд том бүтээн байгуулалт  хийгдсэн байгаа. Энэ удаагийн Хотгойд хурд наадмаар Мөрөн хот хүн амаараа монголын  дөрөв дахь хот болсон юм.

Мөрөн хотод хамгийн гол шаардлагатай зүйл зам харилцааны дэд бүтэц асуудал байдаг. Энэ жил Мөрөн хотынхоо дотор найман километр хатуу хучилттай зам тавьсан.

Наадмын өмнөхөн Улаанбаатар хотоос Мөрөн Их-Уулыг  холбосон зам ашиглалтад орлоо.  Ирэх 11 сар гэхэд Хөвсгөл аймаг нь Эрдэнэт хотоор дамжиж хатуу хучилттай замаар холбогдох ийм сайхан боломж гарч байна. Ер нь дэд бүтцийн аялал жуулчлалын аймаг билээ.

Бид аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэхээр мэдээж дэд бүтэц хөгжсөн газарт, аялал жуулчлал хөгжинө. Хөвсгөл аймгийн хэмжээнд гурван чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлууд явагдаж байгаа нэгдүгээрт Мөрөн, Эрдэнэтээр дамжиж Улаанбаатартай холбогдох юм.

Олон жил яригдсан Архангайн Тариатаар дамжиж босоо тэнхлэгийн зам тавигдах юм бол Мөрөн Хатгалын хооронд хатуу хучилттай замаар холбогдон нуурынхаа баруун эргээр зам тавигдвал босоо тэнхлэгийн аялал жуулчлалын том маршрут зам болох юм.

Бид бүгдийн ярьж заншсанаар Пургоны зам буюу нийтийн тээврийн  гол зам байгаа.

Одоогийн ашиглалтад орсон Тосонцэнгэлийг замыг урагш нь татаад Рашаант Хайрхан Өлзийтийн чиглэлийн зам нь Концессын гэрээний жагсаалтад орсон.

Тендер удахгүй зарлагдана. Хэрвээ ингэж төлөвлөж ажиллах юм бол Архангай, Булган аймгууд гол Хангайн бүсийн байдлын дэд бүтэц шийдэгдэнэ гэсэн бодолтой байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?