Авто замын салбар шинэ доктортой боллоо
Монгол Улсын зөвлөх инженер, "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК-ийн захирал, Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Содын Очирбат
2014.06.20

Авто замын салбар шинэ доктортой боллоо

Монгол Улсын зөвлөх инженер, "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК-ийн захирал, Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Содын Очирбат “МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ, ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ТӨСӨЛЛӨЛТИЙН БА ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЛИЙН СУДАЛГАА” сэдвээр 2014 оны 6 сарын 12 –нд ШУТИС дээр докторын зэрэг, хамгаалж Авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор авто замын салбар маань шинэ доктортой боллоо.

2014 оны 6  дугаар сар 18-ны 19:00 цагт болсон Бизнес  эрхлэгчидтэй хийсэн хандив уулзалтын үеэр Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ болон тэнд цугласан авто замын салбарынхан С.Очирбат докторт баяр хүргэн ажлын амжилт хүсэн ерөөв.

С.Очирбат доктортоо Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргье.