2014.07.08

Энэ жил нийслэлчүүд Хүй долоон худагтаа тоосгүй наадна

Нийслэлчүүд тоосгүй наадна.

Хурдан морины дэнж хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэн ямар ч тоосгүй байх зохицуулалтыг нийслэлээс хийсэн байна. Өнөөдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэр энэ мэдээллийг сэтгүүлчдэд онцлон ярилаа. Наадмын бэлтгэлд 2,2 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Улаанбаатар хотын дэд дарга С.Бат-Үүл хүй долоон худгийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Хүй долоон худгийг Монгол наадам цогцолбор болгох шийдвэрийг нийслэлийн иргэдийн хурлаас гаргаж, өнгөрсөн  жилээс эхлэн шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай долоон мянган авто машины зогсоол, 61 гарамнаас хүй долоон худаг хүртэл 8.5 километр замыг барьж ажиглалтад оруулсан.

Харин энэ жилийн хувьд баяр наадмаас өмнө  хүй долоон худгийн наадмын үйлчилгээ талбайг холбосон дөрвөн метр өргөн талдаа тус бүр 1,5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 2,7 километр авто зам.  800 метр урт гурван метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам.  500 машины хатуу хучилттай машины зогсоолыг шинээр барьж дуусгасан байна.

Ингэснээр нийслэлчүүд тоосгүй сайхан наадаж байгааг хотын дарга онцоллоо. Хүй долоон худагт хийгдэх ажил өнөөдөр үндсэндээ дууссан. Энэ жил бол улам л тоосгүй наадна гэж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.