УИХ-тай харилцах бүлгийн дарга И.М.С.Умаханов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Ганбат, Я.Батсуурь, Д.Арвин, С.Одонтуяа, Г.Уянга, О.Содбилэг нар байлцав
2014.06.23

УИХ-тай харилцах бүлгийн дарга И.М.С.Умаханов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү нарын тэргүүтэй гишүүд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга И.М.С.Умаханов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.06.23 / хүлээн авч уулзав.

Хоёр талын төлөөлөгчид бүлгүүдийн 2014-2015 оны хамтарсан ажлын төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо. Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд уулзалтад оролцож байгаа Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүдийг танилцуулсан юм.

Хоёр улсын Засгийн газрын түвшинд хэрэгжиж байгаа ажлуудын талаар цаг алдалгүй мэдээлэл солилцдог байхыг онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын айлчлалын хүрээнд бүлгийн гишүүд уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын Засгийн газрын түвшинд хэрэгжиж байгаа ажлуудын талаар цаг алдалгүй мэдээлэл солилцдог байхыг онцлон тэмдэглэлээ. Мөн бүс нутгуудын харилцаа, хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр дэд хороо байгуулан ажиллаж байгааг дуулгаад транзит тээврийн асуудлаар УИХ дээр томоохон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаааг тэмдэглэв.

Ноён И.М.С.Умаханов төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч буйд талархлтай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд саад болоод байгаа махан бүтээгдэхүүн нийлүүлэлт, төмөр зам, усан цахилгаан станц барих, оюутан сургадаг уламжлалаа хадгалах зэрэг зарим асуудлыг бүлгийн гишүүдээрээ дамжуулан шийдвэрлэх боломжтойг хэллээ.

Махан бүтээгдэхүүн нийлүүлэлт, төмөр зам, усан цахилгаан станц барих, оюутан сургадаг уламжлалаа хадгалах зэрэг зарим асуудлыг бүлгийн гишүүдээрээ дамжуулан шийдвэрлэх боломжтойг хэллээ

Мөн тэрээр хил орчмын хамтын ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж буйг дуулгаад Монгол Улсын Их Хуралтай энэ хуулийн төсөл дээр хамтран ажиллах боломж бийг дурдав. Түүнчлэн энэ онд Халх голын 75 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хил орчмын иргэдийн соёлын харилцааг дэмжих “Алтаргана” олон улсын наадам Монгол Улсад зохион байгуулагдах талаар танилцуулсан юм.

Уулзалтад оролцогчид хоёр талын бүлгийн ажлын төлөвлөгөөнд орсон харилцан ашигтай хуулийн төсөл боловсруулах үйл ажиллгааны асуудлаар мэдээлэл солилцох, хууль тогтоох үйл ажиллагааны талаар туршлага солилцох үүднээс батлагдсан хуулийн актуудын талаар мэдээлэл солилцох, сонирхсон хуулиудыг харилцан солилцох гээд олон асуудал дээр санал нэгдэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Ганбат, Я.Батсуурь, Д.Арвин, С.Одонтуяа, Г.Уянга, О.Содбилэг нар байлцав