2014.06.26

Ж.Энхбаяр: Монголбанк арилжааны банкуудын төлөөлөл болчихож

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны 6 дугаарсараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын баяр суурийг хүргэж байна.

Ж.Энхбаяр: Монгол улсад хамгийн ашигтай ажиллаж байгаа салбар бол арилжааны банк. Хэдэн зуун тэрбумын ашигтай байгаа. Чингис бонд бүгд эдгээр банкуудад байрлаж байгаа. Мөн Монгол банкнаас арилжааны банкуудад санхүү дэмжлэг хэдэн зуун тэрбумаар өгсөн.  Арилжааны банкууд өөрсдөө үйл ажиллагаагаа сайжруулах ёстой байтал ахиад л Монгол банк монгол улсаа тавьж байж 20 сая долларын зээл авч өгдөг. Энэ зарчмыг чинь ойлгохгүй байна.