Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулганд оролцлоо
“Ажилтай хөгжил дэвшил –Хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад урилгаар оролцож илтгэл тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хамтаар өнөөдөр эх орондоо ирлээ.
Ерөнхий сайд Женев хотод ажиллах үеэрээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн SCORE /Sustaining competitive and responsible enterprise/, Эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STED /Skills for Trade and Economic Diversification/ хөтөлбөрийн танилцуулга уулзалтад оролцож, эдгээр хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлаар санал солилцлоо.
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гайя Райдертай уулзаж, Монгол Улсын эдийн засаг нийгмийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндсийг шинэчлэх, боловсронгуй болгох, мөн цалин хөлс, нийгмийн халамжийн тогтолцоонд шинэчлэл хийхэд дорвитой хувь нэмэр оруулсныг тэмдэглээдалбан бус эдийн засгаас албан эдийн засагт шилжих алхамыг дэмжих, хөдөлмөрийн салбарын мэргэжлийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр тус байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр үр дүнтэй болсныг сайшаан дурдлаа.
НҮБ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах нь манай улсын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл гэлээ.
Монгол Улсад нийгмийн гурван талт харилцааг төгөлдөржүүлж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын өсөлтийн үр нөлөөг улс орны хөгжилд оновчтой буулгахын тулд ажиллах хүчнийг чадваржуулах, шаардлагатай ур чадварыг тэдэнд эзэмшүүлэх асуудал нэн тулгамдсан асуудал болж байгааг хэллээ.
Түүнээс гадна ажлын байр бий болгож байгаа гол салбар болох жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Засгийн газар чухалчлан анхаарч байгааг дурдаж, энэ чиглэлээр ОУХБ-тай хамтран ажиллахыг чухалчилж байна гэлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Женев дэх төвийн захирал Майкл Мөллертэй уулзахдаа дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын хувь нэмрийг өсгөх, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна гээд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь НҮБ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах нь манай улсын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл гэлээ.
НҮБ-ын Женев дэх төвийн захирал Майкл Мөллер Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсөн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-д хэд хэдэн чиглэлээр, тухайлбал хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх үүргийг бэхжүүлэх, хоршооллын хөгжил, бүх нийтээр бичигтэн болох, зэвсэг хураах, ардчиллыг бататгах, энхийг сахиулах зэрэг чиглэлээр санаачилгатай ажиллаж ирснийг дурдаад сүүлийн арав гаруй жилд энхийг сахиулах цэргийн ажиллагаанд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь олон улсад Монголын нэр хүндийг өргөж байгаа явдал гэдгийг тэмдэглээд энэ хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна