Хүндэт ерөнхийлөгч ҮЭ-ийн ажилтнуудаа хүлээн авлаа
УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар
2014.06.06

Хүндэт ерөнхийлөгч ҮЭ-ийн ажилтнуудаа хүлээн авлаа

УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар Ерөнхий зөвлөлийн ажлын алба, салбар, нийслэлийн ҮЭ-ийн холбоодын аппаратын ажилтнуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Тэрбээр  Нийгмийн даатгал, ИЭМД-ын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээ, компанийн тухай, ашигт малтмал, Хүнс, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тухай гэх зэрэг 11 хууль санаачилсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийг өмнөхөөс нь дордуулахгүйн төлөө ажиллах болно гэсэн юм. ҮЭ-үүд ажилтан хүнд чиглэсэн зарим хуульд идэвх санаачилга гарган оролцох нь зүйтэй гэв.