2012.05.21

Манай улсын өрсөлдөх чадвар өмнөх жилээс буурчээ

“Монгол Улсын өрсөлдөх чадвар, Бид хаашаа чиглэнэ вэ?” хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт өрнөсөн юм.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт гарсан судалгаагаар манай улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт өнгөрсөн оноос буурчээ.  

Тодруулбал, энэ жил  28 оноо авсан юм байна. Харин энэ үзүүлэлт нь 2010 оныхоос өссөн үзүүлэлт боловч өмнөх жил манай улсын ард жагсаж байсан Украины хойно оржээ. Монгол Улс өрсөлдөх чадвараараа ижил төстэй бусад 14 орноос хамгийн ард жагссан байна.

ЭЗБӨЧСТ-ийнхөн Монголын өрсөлдөх чадварын тайланг хоёр дахь жилдээ гаргаж буй бөгөөд манай улсын өрсөлдөх чадвар маш удаашралтай байгааг онцоллоо. Тэд өрсөлдөх чадварыг сайжруулахад тулгарч буй таван бэрхшээлийг нэрлэсэн байна.

Үүнд төгрөгийн ханш, улс төрийн амлалт, уул уурхайгаас бусад салбарт чадварлаг ажиллах хүчин дутагдаж буй болон авлига, хүнд суртал нэн их байгааг онцолжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.