С.Бямбацогт: Энэ бол миний том баяр
Наадам айсуй. Төрийн түшээднаадмын өнгийг өөр өөрийнхөөрөө шинжиж байна. Тэд нутгийн бөх, уясан хүлгээ түрүүлж, давахыг хормой мушгин хүлээжбайна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос сэтгэгдлийг нь сонслоо.
"Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Монгол хүн бүрийн хамгийн хүндэтгэлтэй баяр бол жил бүрийн долдугаар сарын 11, 12-ны өдөр тэмдэглэдэг ардын хувьсгалын баяр наадам байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бол төрийн далбааны өдөр юм. Энэ баяр наадмыг жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болохын тулд миний бие УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хамт жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэхээр хууль санаачилсан нь хэрэгжээд байна. Энэ бол миний том баяр. Баталсан хууль маань гурав дахь жилдээ хэрэгжээд явж байна. Төрийн далбаагаа энэ жил айл өрх, байгууллага бүр хоймортоо залдаг байгаасай гэдэг үүднээс Ерөнхийлөгчийн зарлиг гаргаасай гэж хүсэж байна.
Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний 100 жил, ардын хувьсгалын 90 жил гээд олон түүхт ой давхАцсан жил болж байна. Миний төрж өссөн нутаг Ховд аймгийн 80 жилийн ой энэ жил тохиож байна, Баяр наадмыг бөх, хурдан морьгүйгээр төсөөлөх аргагүй. Нутгийн бөх, хурдан шандаст хүлгүүдийн уяа сойлгыг тааруулж байна. Ховд аймгийн нутгийн зөвлөл болон нутгийнхан энэ ажилд анхаарч байна. Энэ- жил Ховдын бөхчүүд "Сүүж" ууЛанд бэлтгэлээ базааж байна. Улсын цол дуулгах нэлээд хэдэн залуучууд байгаа бөгөөд дээлийнхээ хормойг мушгиад сууж байна. Сүүлийн жилүүдэд манай баруун хязгаарын шандаст хурдан хүлгүүд улсын баяр наадамд эр чадлаа үзүүлж байгаа. Энэ жил ч гэсэн уяачдын сойсон шандаст хурдан хүлгүүд минь хурдтай байна. Миний хувьд өөрөө морь уядаггүй. Найз нөхөд, ах дүүгийн бэлэглэсэн морь Ховд аймагт бий. Миний нэр дээр уралдаж байгаа морьдын уяа сойлго хэр таарахыг нь чих тавиад чагнаж байгаа.