Бөөн нүнжиг
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга
2014.06.11

Бөөн нүнжиг

Давхар дээ­лээ тайлаад удаа­гүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсад байгаа бүх су­мыг жүдогийн дэвжээтэй бол­гохоор шийджээ.

Үүнийг нь жүдо сонир­хогчид төдийгүй та­мирчид ихээхэн дэмжиж “Аргагүй л зан­гарагтай улстөрч гэдгээ алхам ту­тамдаа харуулах юм даа” гэж магтаалын үгийг харамгүй хүр­гэж байгаа аж. Юутай ч тэрбээр өөрийнхөө гаргасан шийдвэрт баттай зогсож үүнийгээ ажил хэрэг болгон явж байгаа аж. Тэрбээр залуу хойч үеэ зөв бие бялдартай болоход нь өөрийн чадлаар туслах болно гэж хэлсэн нь түүний спортод хайртайг илтгээд зогсохгүй

“Би мөнгөтэй зангарагтай улстөрч шүү.

Намайг битгий оролдоорой” гэж зарим нэгэнд нь хэлсэн хэрэг. Харин эрхэм гишүүн энэхүү төслийн ажлын анхны гараагаа Увс аймгийн сумдаас эхэлжээ. Түүнчлэн тус аймагт гурван дэвжээгээ нээхээр Монгол Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Д.Бумбаяр тэргүүтэй бөхчүүдийн хамт зорин очоод байгаа аж. Ямартай ч 2016 оны олимпийн наадмаас өмнө Монголын бүх сум жүдогийн дэвжээтэй болж “давхар дээлээ” тайлсан эрхэм гишүүн ч кимоногоо өмсөх нь тодорхой боллоо.