Г.Баярсайхан: Фракцын тохироогоор томилгоо хийх нь бичигдээгүй хууль
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Маргааш (өнөөдөр) Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндорж гишүүнийг томилох асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэнэ. Х.Баттулга сайд давхар дээлээс татгалзаж сайдын албаа өгсөн. Гэтэл Ардчилсан намын бүлэг, Засгийн газар дахиад давхар дээлтэн төрүүлэхээр хэлэлцэж байгаа нь хэр зөв юм бол?
-Үйлдвэр, хөдөө аж ахуй нь стратегийн чухал салбарт ордог. Давхар, дан дээлтэй байх эсэхээс илүү, миний бодлоор энэ яамыг дадлага туршлагатай, төрийн ажил хийж байсан хүн тэргүүлэх нь зөв гэж харж байна. Гэхдээ би Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан зарчмын асуудлыг дэмжиж байгаа. 2016 оноос эхлээд мөрдөөд яваасай гэж бодож байна.
-Гэхдээ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг сайдад нэр дэвшүүлэхийн эсрэг байгаа шүү дээ. Түүнийгээ ч илэрхийлсэн.
-Ерөнхийлөгчийн саналыг бид харгалзаж үзэх ёстой. УИХ-ын гишүүд шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийн саналыг бодолцох байх. Гэхдээ шийдвэрийг олонхоороо гаргана шүү дээ.
-Дээр таны тодорхойлж хэлсэн дадлага туршлагатай, төрийн ажил хийж байсан гэдэгт Ш.Түвдэндорж гишүүн тэндэх үү. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт шүү дээ?
-Салбарын яаманд нь хамтраад ажиллах чадвартай баг байнаа. Дэд сайд Туваан, Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Золжаргал, бусад газрьш дарга нар гээд мэргэжлийн чадвартай хүмүүс бий. Ш.Түвдэндорж гишүүн хааяа Байнгын хорооныхоо хурлыг хийхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байсан. Гэхдээ урд нь сайд хийж байсан учир туршлагатай байх.
-Гэхдээ энэ салбарт яг мэргэжлийн хүн биш биз дээ?
-Тэр талаас нь ярих юм бол манай сайд дарга, төрийн өндөр албан тушаалтнууд тэр бүр ыэргэжлийн хүмүүс биш шүү Мэргэжлийн хүн ороод ирвэл сайн л байна.
Ардчилсан нам Ш.Тувдэндорж гишүүнийг оруулж ирэхдээ франкцийн зарчмаар хандсан.Гэхдээ МоАХ франгкцийн сайд хийчих өөр боловсон хүчин алга гэж үү гэсэн асуулт гарч байна л даа?
Франкын тохиогоор томилгоо хийх нь бичигдэгүй хууль. МАН-д ч нйм зүйл бий. Гэхдээ бид бүлэг дээрээ ярьж, олонхиороо шийддэг. Түүнээс биш “МоАХ Түвдэндоржийг санал болгосон юм байна, түүнийг нь дэмжье” гэж гар өргөдөггүй. Нэр дэвшигчдийг яриад, олонхиороо шийдсэн байгаа. Франк гэдэг улс төрийн намын нэгжижиг эс шүү дээ. Тиймээс фракцын эрх ашгийг намын хэмжээнд аваачиж тавиад, бүхэл бүтэн салбарыг удирдана гэдэг өрөөсгөл. Олонхийн шүүлтүүрээр ороод гарсан нэр дэвшигч.
-Албан бус бүлгийн яриа улс төрийн хүрээнд байгаад байна. Тэр тусмаа намын бүлгүүдийн хооронд?
-Албан бус бүлэг гэж байдаг. Би тийм бүлгийн тэргүүлэгч нь байлаа. Минийх бол ногоон бүлэг байсан. Нам, улс төр харгалзахгүй дэмжигчтэй. Энэ байдлаар хуулиа гишүүдэд таниулах бүтэц байсан. Одоо тус бүлгийн дарга С.Дэмбэрэл гишүүнХарин манай С.Ганбаатар санаачлаад хийж байгаа албан бус бүлэг нь асуудлыг аль болох олон талт өнцгөөс нь яриад, нийгэмд гаргаж тавихад буруу зүйл байхгүй. Би бол өөрийн гэсэн “овоохой”-той. Ардчилсан намын гишүүн, Шонхор фракцад харьяалагддаг хүн.
Миний арилшгүй тамга Ардчилсан нам.
-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь бодит үнэн. Валютын ханш ч өссөөр байна. Дотоодын компаниуд түрүүчээсээ дампуураад эхэллээ. Энэ доройтлыг сөрөг хүчин АН- тай холбож тайлбарлаад байх шиг байна. Эдийн засгийн уналт юутай холбоотой вэ?
-Эдийн засаг хүндрэлтэй байсан уу гэвэл тийм. Гэхдээ энэ байдал бий болох шалтгаанууд байсан. Юун түрүүнд төмөр замын царигийн асуудал дээр Монгол Улс олон жил маргаж, өнөөдрийг хүртэл тавьж чадаагүй байна. Үүнд МАН болон манай Ардчилсан намын аль аль нь буруутай. Бүтэн зургаан жил энэ асуудлыг тойрч маргалаа шүү дээ, бид. Нөгөө талаар өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани өмнөх засгийн.үед авсан зээлээ төлсөөр ирлээ. Одоо л арай гэж ард нь гарч байх шиг байна. Гэтэл тухайн үед засгийн эрх барьж байсан МАН 1,9 тэрбум ам.долларыг баруун солгойгуй тараасан. Тэгэхээр эдийн засгийн хүндрэл бий болсон хариуцлагын асуудлыг аль аль талд нь яримаар байгаа юм.
1.9 триллион төгрөгөөр 700 гаруй км төмөр зам тавьчих боломж байсан. Нөгөө талаар бид гадаад, дотоодын хүчин зүйлийн талаар ярихаас зайлшгүй. Монгол Улсын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын үнэ дэлхийн зах зээл дээр унасан тохиолдолд валютаар орж ирэх орлого яах аргагүй багасна. Ийм нөхцөл байдлууд эдийн засгийн хүндрэл үүсэхэд нөлөөлсөн гэж харж байгаа. Бид эдийн засгаа босгохын тулд 100 хоногийн хугацаатай хөтөлбөр баталсан.
Энэ хөтөлбөрт яах аргагүй реформын шинж чанартай зүйлүүд орж ирж байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарыг либералчлах бодлого орж ирлээ. Мөн эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал ид ажил хэрэгчээр яригдаж эхэлж байна. Энэ бүгдийг ажил хэрэг болгоод явах хэрэгтэй.
-Сүүлийн үед УИХ-аар баталж гаргасан уул уурхайн салбартай холбоотой хуулиуд өмнөхөө бодвол их зөөлөрсөн. Энэ нь эдийн засаг хүндэрснээс болсон уу, эсвэл манай улс цаашид ч ийм бодлогоор эрдэс баялгийн салбараа барьж явах уу?
-2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг хамгийн сүүлд баталсан. Одоо батлагдан гарч байгаа хуулиуд үүнээс илүү зөөлрөөгүй ээ. Харин үндэсний эрх ашгаа бодож стратегийн ордуудаа яах вэ, хариуцлага, лиценз шилжилт дээр төрийн хяналтыг тодорхой байх заалтууд орох ёстой.
-Эдийн засгийг идэвхижүүлэх"Эзэн-100"хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байна. Түүний нэг нь Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлан гаргах гэж байгаа. Ер нь үе үе ингэж өршөөлийн хуулийг бизнесийн салбарт үзүүлээд байх нь хэр зөв юм бол?
-Ер нь Монголын төр ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ алдаа гаргасанд нь энэрэл нигүүлсэнгүй хандаж өршөөл үзүүлж байна гэж ойлгож байгаа. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд цаашдаа иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Ер нь УИХ бүр дээр Өршөөлийн хууль үзүүлээд байх нь буруу. Компаниуд энэ удаагийн эдийн засгийн хямралын үед яах аргагүй ханшийн зөрүүн дээр алдагдал хүлээж байна. Эхнээсээ дампуурч, татварын хуримтлагдсан өртэй болж байна. Иймд татварын асуудал дээр төр уян хатан байх ёстой. Нийт эдийн засгийн хүндрэл, дотоодын нөхцөл байдлаас хамаарч байгаа учраас Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах нь зөв зүйтэй гэж үзэж байна.
-Эдийн засаг таагүй байгаатай холбогдуулан салбарын сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс тавьж байна. Маргааш (өнөөдөр) Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Засгийн газрын тэргүүн өөрөө хариуцлагын тухай асуудлыг ярьж байгаа бол сайн. Ер нь гүйцэтгэх засаглал гэдэг ирж байгаа эрсдлийг түрүүлж мэдэх ёстой. Түүнийгээ угтаж арга хэмжээ авах байсан юм. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэзээ хойно нь "Эзэн-100" хөтөлбөрийг баталлаа л даа. Энэ утгаараа Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ярих нь зөв. Гэхдээ энэ хөтөлбөрөө хэрэгжүүлээд дуусаг, үр дүнгийг нь харъя. Түүний, дараа нааштай хандлага харагдахгүй бол Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ярихад болохгүй зүйлгүй. Хариуцлагыг хэзээ ч ярьж амжина.
-Хамгийн гол нь "Эзэн- 100" хөтөлбөр хэрэгжээд хугацааныхаа гуравны нэгийг туулчихлаа. Гэвч өнөөдөр үр дүн гэж харагдахгүй байгаа юм биш үү?
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн статистик мэдээ байна. Нөгөө талаар "Эзэн-100" хөтөлбөр энэ хугацаандаа биш намраас үр дүн гарахаар байгаа. Тухайлбал, 1400 зөвшөөрөл авдаг байсныг 400 болголоо. Мөн ашигт малтмалын салбар сэргээд эхлэх байх. Чингис бондын үр дүн эхнээсээ гарч эхлэх ёстой. Яагаад гэвэл Чингис бондын мөнгийг хувийн хэвшлийнхэнд баталгаа гаргуулж өгсөн. Энэ утгаараа наанадаж цементийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаад эхэллээ. Түүнээс 102 дахь өдөр гэж яримааргүй байна.
-“Эзэн-100” хөтвлбөрийн эхний долоо хоногг л агаарын тээврийн "Изинис Эйрвэйз" компани дампуурлаа зарлалаа. Мөн "Оюутолгой" компани ажилчдаа 250-аар нь цомхоттолоо. Энэ бүхнийг иргэд Засшйн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж харж байна?
-"Оюутолгой" компанийн хувьд "Рио тинто" толгой компани нь дэлхий даяар байдаг салбаруудынхаа ажиллах хүчинд цомхотгол хийж байгаа. Түүнийг Монголтой шууд холбоод яахав. Холбоё гэсэн ч "Оюутолгой"-н гэрээнд дурдсанаар манай талын эрх, үүрэг ер нь "тэг" шүү дээ. Харин үндэсний компаниудын хувьд хүндрэлтэй байгаа нь үнэн. Нөгөө талаар өнөөдөр социализм шиг бүхнийг төрөөс дэмжих шаардлагагүй. Зах зээлийнхээ жамаар явж байгаа, өрсөлдөх чадвартай нь үлдэх нь нөгөө талаар эрүүл үзэгдэл шүү дээ.