УИХ-ын гишүү Д.Батцогт
2014.06.10
Д.Батцогт гишүүн албан бус бүлэгт ороогүй
УИХ-ын бие даагч гишүүдийн зүгээс албан бус бүлэг байгуулах санаачилга гаргаж, түүндээ орох санаачилга зарим гишүүнд хүргүүлснээ мэдэгдсэн.
Тэд албан ёсны бүлэг дотроо “адлагдсан” гишүүдийг нэгтгэж, үг хэлэх боломжийг нь олгох, ард түмнийхээ төлөө хамтран ажиллахаар зорьсон аж. Уг Бүлэгт нь АН, МАН-аас гадна “Шударга ёс” эвслийн гишүүд орохоо илэрхийлсэн тухай тэд ярьсан юм. Тэгвэл уг Бүлэгт “Шударга ёс” эвслээс гарсан гишүүн Д.Батцогт орж буй тухай мэдээлэл гарсан нь ташаа байжээ.
Эрхэм гишүүн нэг Бүлгээс нөгөөд орж, эрх чөлөөгөө “хязгаарлуулах”-ыг хүсээгүй бололтой. Сул гишүүн болсон учраас түүнийг энэ сайн дурын Бүлэгт орно хэмээн хүмүүс автоматаар ойлгосон нь буруу байжээ. Эрхэм гишүүн Бүлгийн эрх ашгаас ангид ажиллахыг эрхэмлэж байгаа гэнэ.