2014.06.03

УИХ-ын гишүүн О.Содбилэг хүүхдийн нэгдсэн баярт оролцлоо

УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон Эрдэнэтийн хүүхдийн нэгдсэн баярт уригдан оролцлоо.

Баярын үеэр хэлсэн үгэндээ Тэрбээр "Эрдэнэт бол залуучуудын хот тиймээс та бүхэн ирээдүйд Орхон аймаг Эрдэнэт хотоо улам цэцэгжүүлэн хөгжүүлэх үүрэгтэй юм. Би  их хурлын гишүүний хувьд та бүхэнд тулгамдаад байгаа асуудлыг та шийдвэрлэхэд чадах чинээгээрээ туслаж дэмжих болно" гэж хэллээ.

Эрдэнэт хот зуу гаруй мянган хүн амтай үүний тэдгээрээс 24 мянга нь тэгээс 18-н насны хүүхэд эзлэж байгаа юм.

Тиймээс хүүхдүүдийг нэг өдөр баярлуулаад өнгөрүүлэх биш цаашдын хичээл сургууль дээр нь түлхүү анхаарах хэрэгтэйг гишүүн онцолж байлаа. Жил жилийн хүүхдийн баяраар тэдний төлөө хийсэн үр дүн хэрхэн гарсан Эрдэнэтийн хүүхдүүд ямар зүйлээрээ бусдаас ялгарч байна гэдгийг хэлэлцэж байна гэдгийг уриалсан юм.

Арга хэмжээнд оролцогчид болоод УИХ-ийн гишүүн О.Содбилэгт Эрдэнэтийн хүүхдүүд өнгөрсөн хугацаанд юу сурч мэдсэн ээ урлагийн тоглолтоор харуулсан юм.

Түүний хэлсэнчлэн бусад орны хөгжлийг харахад  яг энэ үеийн цонх үе гэж хэлдэг, хүүхэд залуучууд өсвөр үеийнхэн өөрийгөө хөгжүүлэх, улс эх орондоо хичээж зүтнэж, өөрийн хамгийн сайн чадах сурсан зүйлээ харуулах цаг нь бидний өмнө байна. Баярын үеэр сурлагаараа тэргүүлэх зарим нэг хүүхдийг өргөмжлөн бэлэг гардууллаа.Улсын их хурлын гишүүн тойрогтоо ажиллаж хүүхэд багачуудын баярт оролцохын зэрэгцээ  төв талбайд зарим иргэдтэй уулзаж төрд хүргэж болох ямар санаа бодол байгааг нь мөн сонссон бол, зайлшгүй хэрэгтэй зүйл дээр анхаарал хандуулахаар болсноо хэлсэн юм.