Ш.Түвдэндоржийг дэмжих үү, эс дэмжих үү
УИХ-ын гишүүдийн байр суурь ямар байгааг нь сонслоо.
Х.БОЛОРЧУЛУУН: МЭРГЭЖЛИЙН ХҮН УДИРДАХ ЁСТОЙ
УИХ-ын Х.Болорчулуун
-Ш.Түйдэндорж гишүүний хувьд мэргэжлийн хүн мөн үү гэх асуудлыг хөндөх ёстой байх. Энэ салбарыг мэргэжлийн хүн нь удирдах ёстой гэж бодож байна. Улс төрийн шийдлээр сайд томилох нь тухайн яамны ажилд нөлөөлж байна. Мэргэжлийн бус хүн ажлаа мэдэх гэж цаг хугацаа их алдана. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хаших нь ажлын ачааллын хувьд ч, үүрэг хариуцлагын хувьд ч болохгүй.
Ж.БАТСУУРЬ: АРДЧИЛСАН HAM ГАДНААС ТОМИЛОХ ЁСТОЙ БАЙСАН
УИХ-ын Ж.Батсуурь
-Төрийн тогтолцооны хэв шинжийг өөрчилж, гажигийг нь засах шаардлагын үүднээс 76 гишүүний ихэнхи нь Засгийн газар гишүүнээр ажиллах нь тийм ч тохиромжтой зүйл биш. Ингэснээр нэг нэгэндээ хариуцлага тооцох систем нь алдагдаж байна. Тийм учраас Засгийн газрын гишүүдийн цөөхөн хувь нь давхар хашиж, бусад нь "дан дээл"-тэй байх ёстой. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын томилгоог эрх барьж буй Ардчилсан нам гаднаас томилох байсан юм.