ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.
2014.05.31

Ш.Түвдэндоржийг сайдад дэвшүүлсэнийг юу гэж бодож байна вэ?

ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.

Энэ талаар бусад гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

“Уг нь УИХ дахь олонхи нь гаднаас сайд оруулж ирэх байх гэж бодсон. Гэтэл АН өөрсдөө гишүүд дотроосоо сонгосон нь асуудалд бодитой дүгнэлт хийж чадахгүй байна гэсэн үг. Давхар алба хашихгүй гэдгийг АН өнгөн дээрээ дэмжиж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тийм биш байна”.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан:

“Нэр дэвшүүлсэн субьект өөрсдөө өөрийн гэсэн бодлоготой байгаа байх. Гэхдээ нэг намын, нэг фракцын нөхдүүд учраас асуудлаа сайн ярьсан байх”.