2014.05.15

О.Баасанхүү: Баттулгын адил Тэмүүжингийн асуудлыг авч хэлэлцэх үү Ерөнхий сайд аа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасан билээ. Түүний хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн юм.

Энэ үеэр О.Баасанхүү гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.

Х.Баттулга сайд өргөдөлөгөөд  ЗГ авч хэлэлцээд огцруулья гэсэн гэж шийдсэн гэж Би ойлгосон. Үүнтэй адилхан Хуульзүйн сайдын асуудлыг таньд тавъя. Энэ сайдын хувьд ерөнхийдөө өөрөө л өргөдлөө өгчих ёстой юм байгаа юм. Засгийн газар дээр яг Х.Баттулга сайд шиг Х. Тэмүүжин сайдын асуудлыг авч хэлэлцэх үү? Саяхан аймшигтай хэргүүд гарч байна, бас шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүн амиа алдчихлаа. Ийм тохиолдолд Хууль зүй сайдад хариуцлага хүлээх ёстой гэж хэлэх үү? Тодорхой мөрийн хөтөлбөр, ажлыг хийчихсэн гэж Х.Баттулга сайд ажлаа өгч байна уу? Эсвэл энэ ажлыг хийхэд давхар дээл саад болоод байгаа юмуу?

Х.Баттулга: Өчигдөр байнгын хороон дээр бүгдийг ярьсан