Байгаль орчноо хамгаалах гэсэн ТББ-д эрүү үүсгэж байна
Гринпис лого
2014.05.29

Байгаль орчноо хамгаалах гэсэн ТББ-д эрүү үүсгэж байна

Гринпис Монгол ТББ нь нутгийн иргэдтэй хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байгаль орчны эсрэг явуулж буй үйл ажиллагааг таслан зогсоох БАТСҮМБЭРЭЭ АВАРЪЯ! хөдөлгөөн өрнүүлснээс хойш хоёр сарын нүүр үзлээ.

Түшээ гүн хэмээх үзэсгэлэнт газарт рашааны ундарга дээр дураараа өрөмдлөг хийсэн үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоосон, гол болон ойн санд нь зөвшөөрөлгүйгээр хашаа барьж нутгийн иргэдийн эрх чөлөөнд халдсан эзэнгүй хашааг буулгасан ГРИНПИС МОНГОЛ ТББ-д ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА.

Гринпис Монгол ТББ-ын аливаа үйл ажиллагаа маш өргөн судалгааны үндсэн дээр явагддаг тул хууль бус үйлдлүүдийг илчлэх хангалттай баримт нотолгоо байгаа. Гэвч байгаль орчин "үнэгүйдсэн" энэ цагт хууль бус үйл ажиллагааг хэрхэн гааруулж, байгаль хамгаалах үйлсийг хэрхэн нугачин дарахыг биеэрээ амсаж байгаа тус байгууллагынхан сумын удирдлагын хууль бус үйл ажиллагааг аймгийн удирдлагууд, цаашлаад Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Маргааш буюу 2014.01.10-ний өдөр Батсүмбэр сумын ажлыг шалгахаар томилогдсон аймгийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг Гринпис Монгол ТББ-ынхан тавиад байна.

Тэдний хүсэлтийг хүлээн авч хууль бус үйл ажиллагаа явуулдаг сумын удирдлагуудад ямар арга хэмжээ авахаас шалтгаалж цаашдын үйл ажиллагааг төлөвлөж байна.

Унаган байгалиа эзэнгүйдүүлж, хуулийг гууль болгосон эрх баригчдад боломж олгосоор байх уу.