2014.05.29

ТББ-ууд Улаанбадрах сумын малчид хөдөлмөрчидтэй уулзлаа

Томоохон хэмжээний үр дүнтэй уулзалт боллоо. Сумын иргэд хуралдаж Улаанбадрахад ураны хайгуулыг хорих чиглэлээр шийдвэр гаргахаар боллоо.

Иргэний хөдөлгөөнийхөн Кожеговь компани дээр үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан арга хэмжээ зохион байгуулахаар хөдөлж, сумын иргэд дээрх зорилгоор хурлаа хийхээр үлдсэн.
Иргэний хөдөлгөөнийхөн "Кожеговь" компаний кэмпийн гадна эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгууллаа. Кожеговь компаний удирдлагууд иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзахаас татгалзсан нь ТББ-уудын дургүйцлийг төрүүлж байв. Иргэний хөдөлгөөнийхөн цаашид өрөмдлөгийн байдалтай танилцаад нийслэл хот руу хөдөлнө.