Япон улсын төлөөлөгчидтэй уулзлаа
2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын РМС Technica Co., LTD-ийн төлөөлөгчид МАЗХ-нд зочилж Япон улсын олон улсын сургалт, хамтын ажиллагааг зохион байгуулан явуулдаг байгуулага болох JITCO системийн талаар танилцуулан тус улсад замын мэргэжилтэй ажилчин сургах, дадлага хийлгэх болон Япон улсаас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжийн тухай уулзаж ярилцлаа.
Уулзалтанд Монголын Авто Замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа, Гүйцэтгэх захирал А.Уранчимэг, РМС Technica Co., LTD-ын Ерөнхий Зөвлөх Акинобу Киношита, Зөвлөх Томояа Ёшизава, Орикаса Тоору, “Таны Зам” ХХК-ы Гүйцэтгэх захирал Ч.Дорждэрэм, Бизнесийн түнш Дашмаа, МАЗХ-ны менежер О.Энхбаяр нар оролцлоо.