Ц.Отгонбагана: Төгсөлтийн баярын хавтгайрлыг чангатгаж ажиллана
Баярлаж болно. Баярлахгүй гэхээр хүний эрхэнд халдчих болно. Тав, наймдугаар анги гэхгүй, 10 жилийн төгсөлт, Их сургуулийн төгсөлтийг хийнэ гэхээр социализмын үе рүү орчихно зэрэг олон талтай асуудал болчихоод байгаа юм.
Хэлэлцүүлэгт баярлана гэдгийг хориглоогүй. Хамгийн гол нь аюулгүй, зөв зохистой баярлая гэдэг саналыг гаргасан. Жишээ нь , арван жилээ төгсөж байгаа насанд хүрээгүй сурагчид дэн буудал, ресторанууд нь согтууруулах ундаагаар үйлчлээд байгаа. Энэ нь өөрөө нэг талаар буруу болчихоод байгаа юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүүхдүүд гараад хоорондоо зодоон нүдээн хийх зэрэг асуудлууд өмнөх жилүүдэд гарч байсан учраас энэ жил ийм асуудлыг гаргахгүй гэсэн үүднээс ажлын хэсэг гаргах юм.
Тав, зургадугаар сар бол өөрөө хонхны баярын сар. Эдгээр саруудад цагдаа, байгаль орчны хамгаалалтын албадууд нь тухайн байдалд нь хяналтаа чангатгаж ажиллах хэрэгтэй гэсэн байр суурийг илтгэсэн байгаа. Тэгэхээр оюутнууд сургууль дээрээ төгсөлтөө хийгээд талбай дээр зургаа авахуулж, ресторанд очиж хоол идээд амралтын газар явдаг. Энэ нөхцөл дээр нь хяналтаа чангатгаад өгчихвөл гэмт хэрэг, аливаа эрсдлээс урьдчилж сэргийлэх боломжтойг гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн хүүхдүүд, тавдугаар ангийн хүүхдүүд төгсч байна гээд баяр хийдэг. Төгсөлтийн баяр нь нэг талаас хавтгайрсан байдалтай байгааг журамлах асуудал яригдаж байгаа. Энэ үеэр зочид буудал, ресторан согтууруулах ундаагаар үйлчилдэг. Үүнээс болоод гэмт хэргийн золиос, эрсдэлд орох аюул байдаг учраас хуулийг журамласан журмыг гаргах шаардлагатай гэсэн шийдвэрт хүрлээ.